Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Алтанхуягийг чөлөөлж Б.Цэрэнбалтавыг түр томилов

Хууль, шүүхийн байгууллагад өөрчлөлтийн салхи сэвэлзүүлэхээ амласан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр дээрх шийдвэрийг гаргажээ. Тэрбээр албан тушаалааөгөхийг УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр ерөнхий прокурор М.Алтанхуягт зөвлөж байсан юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас л ерөнхий прокурор М.Алтанхуягийн суудал ганхаж эхэлсэн. Түүнийг албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тухай “бор шувуу” ч хэдэнтээ нисээд амжсан.

Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт ийм мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл сүүлчийн мэдээлэл нь үнэн байжээ. Хуулийн дагуу албанаасаа чөлөөлөгдөх бол тэрбээр өргөдлөө Ерөнхийлөгчид өгөх учиртай. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 65 жилийн ойд оролцоод  эх орондоо ирмэгц Ерөнхийлөгч түүний өргөдлийг харгалзан үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан юм байна.
Улсын ерөнхий прокурорыг нөхөн томилтол түүнийг орлож байхыг ерөнхий прокурорын  орлогч Б.Цэрэнбалтавт даалгажээ. М.Алтанхуягийн оронд хэн очихыг хэвлэлүүд элдвээр таамаглаж буй. Юутай ч уг албанд УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав нарын нэр эртнээс сонсогдож байгаа юм.

С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.