Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Малайзаас махчин ургамал олжээ

АНУ-ын Үндэсний газар зүйн нийгэмлэгээс өнгөрсөн онд шинээр олдсон болон сонирхолтой амьтдыг нэрлэжээ. Малайзын Борнео арлаас илрүүлсэн carnivorous nepenthes хэмээх махчин ургамал хулгана мэтийн жижиг амьтнаар хооллодог байна.

Ургамлуудын хувьд энэ нь маш том “ан” учраас одоогоор үүнээс чадварлаг махчин ургамал үгүй аж. Уг ургамал хооллосныхоо хэрээр хурдан ургадаг.

Махчин ургамал урт сунаж идшээ барьдаг бөгөө ингэхдээ өөрөөсөө ялгаруулдаг шүүсээр амьтнаа үхэлд хүргэдэг байна. Ингэж сунаад буцахдаа чихарсан дуу гаргадаг нь судлаачдын сонирхлыг татжээ. Доктор Грэфийн ахалсан судалгааны багийнхан уг ургамлыг агших үедээ ийм авиа гаргадаг болохыг тогтоожээ.

Тэдний ярьснаар махчин ургамал амьтан шиг хөдөлдөг бөгөөд эрүүл мэнддээ “анхаардаг”. Иймээс сүүн тэжээлт амьтдаас хэрэгцээтэй шим тэжээлээ авдаг байна.

Д.Түвшинтөр

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.