Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мадоннагийн охин ээжээсээ дэгжин

 Их Британийн Woolworths. co.uk. цахим хуудасны 2400 гаруй хэрэглэгч ийм дүгнэлт хийжээ. Тус цахим хуудас оддын хүүхдүүдээс хэн нь хамгийн дэгжин болохыг шалгаруулсан бөгөөд эцэг эх чүүдийг нь ч бас харьцуулан дүгнэсэн байна.

Энэ удаагийн судалгаагаар Мадоннагийн охин оролцогчдын 17 хувийн саналаар хамгийн дэгжин олны танил хүүхдээр шалгарсан бол ээж нь ердөө нэг хувийн санал авсан байна. Хувцаслалтын хувьд тааруухан, хүүхдээсээ сонголт муутай аав, ээж түүгээр дуусахгүй. Жүжигчин Кэти Холмс, Уилл Смит нар нэрт дуучны араас жагсаж байна.

Түүнчлэн өнгөрөгч онд папарацциудын дуранд хамгийн их өртсөн бяцхан одоор Том Крузийн охин Сури Круз шалгарчээ. Харин шоу бизнесийн ертөнцийн дэгжин эцэг эхчүүдийн жагсаалтыг дуучин Гвен Стефани тэргүүлэв. Шалгаруулалтыг зохион байгуулагчдын нэг Мэри Портас “1960-аад онд бүсгүйчүүд ээж шигээ хувцаслахгүйг хичээдэг байлаа.

Харин энэ судалгаа бидэнд охин шигээ хувцасладаг үе өнгөрсөн гэдгийг сануулж байна” гэжээ.

ОДДЫН ДЭГЖИН ХҮҮХДҮҮД
1. Лоурдес Леон – 17%
2. Сури Круз – 17%
3. Уиллоу Смит 14%
4. Бруклин Бекхэм -12%
5. Ромео Бекхэм – 9%
6. Кингстон Росдейл – 7%
7. Дэйси Оливер -7%
8. Мэддокс Жоли Пит – 6%
9. Харлоу Ричи – 2%

ТЭДНИЙ ДЭГЖИН ААВ, ЭЭЖ
1. Гвен Стефани – 23%
2. Викториа Бекхэм – 22%
3. Дэвид Бекхэм – 14%
4. Анжелина Жоли – 12%
5. Кэти Холмс – 9%
6. Уилл Смит – 9%
7. Брэд Питт – 4%
8. Жэми Оливер – 3%
9. Мадонна 1%

У.ТЭНҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.