Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Цэдэвсүрэн: Оюутан, сурагчдын амралтыг наашлуулах саналаа УОК-т хүргүүлнэ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж, гишүүд цар тахлын нөхцөл байдлын талаарх УОК-ын мэдээлэлтэй танилцаж байна. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн: Өнөөдрийн байдлаар ЕБС-ын дотуур байранд 772 хүүхэд, улсын хэмжээнд 71 их дээд сургуулийн 12 мянга гаруй оюутан дотуур байранд байрлаж байна. Дотуур байранд байрлаж байгаа хүүхдүүдийн хүнс, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой асуудлыг Сангийн яамтай хамтран зохион байгуулж байна. 

 Дараагийн долоо хоногийн УОК-ын хуралдаанд сурагч, оюутнуудын улирлын амралтыг наашлуулж, онлайн, теле хичээл оруулах асуудлыг танилцуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн хичээлийг 2021 оны хоёрдугаар сарын 1, их, дээд сургуулийг 2020 оны хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэх асуудлыг УОК-т хүргүүлнэ” гэлээ.

Эргэн сануулахад, ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас, их, дээд сургуулийн амралт нэгдүгээр сарын 5-наас эхлэх байсан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.