Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Оюун-Эрдэнэ: Технологийн салбарын үсрэнгүй хөгжлийн энэ үед боловсролын салбарт системийн өөрчлөлт хэрэгтэй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллийн технологийн салбарынхантай өглөөний уулзалт хийлээ. Тэрбээр Монгол Улс цахим үндэстэн болж цахим шилжилт хийх ажлууд эхэлсэн. Нэг яам, нэг хувийн хэвшил дангаараа цахимжих нь хангалттай бус бөгөөд салбар бүхэнд энэ шилжилт хийгдэх ёстой. Салангид угсрагдаж буй системүүдийг нэгтгэе. Энэ үйл явцад хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал гэдгийг онцоллоо.

Нээлттэй явуулсан хэлэлцүүлгээр

  • Төрийн хариу үйлдэл удаан байдаг,
  • Цахим шилжилтийг ухаалгаар хийх,
  • “Vision fund” байгуулах,
  • Цахим үндэстэн болоход дунд шатны хүмүүсийн оролцоо үүргийг анхаарах
  • Инновацийн тухай хуулийн дагалдах дүрэм журмуудыг боловсруулах
  • Тоон бичиг үндэстэн хөтөлбөрийг өргөн цар хүрээтэй дэмжих
  • Олон улсад Монгол Улсынхаа нэр хүндийг өргөх, Цахиурын хөндийд гаргах, Монгол мөрөөдлийг бий болгох
  • “Nest” хөтөлбөр шиг технологийн институт байгуулах, сайн инженерүүдийг маш олноор бэлтгэх зэрэг саналууд яригдлаа.

ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ хувийн хэвшлүүд, гарааны бизнесүүд, олон улсад IPO амжилттай гаргасан компаниудаа төртэй хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудын шийдэл нь байхыг уриаллаа.

Уулзалтын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлд мэдээлэл технологи, бүтээлч үйлдвэрлэл байгааг онцлоод гарааны бизнесүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, Олон улсад Засгийн газар хамтарч бонд гаргах зэрэг шийдлүүд байх боломжтойг дурдлаа. Мөн ирээдүй, хойч үед маань технологийн салбарын үсрэнгүй хөгжлийн энэ үед боловсролын салбарын системийн өөрчлөлт хэрэгтэйг онцоллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.