Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Оюун-Эрдэнэ: Манай эрчүүдийн ерөнхий хандлагыг авч үзвэл шөнийн хоёр цагаас хойш гэртээ орж ирдэг

Жендэрийн Үндэсний хорооны хуралд Ерөнхий сайд оролцож, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жендэрийн тэгш бус байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Өнөөдөр манай улсын эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10-аар бага байна. Үүнийг шулуухан хэлбэл, буруу хооллолт, таргалалт, архидалт, нойргүйдэлтэй холбоотой. Ерөнхий сайд болоод үүнийг зүгээр ч нэг хэлсэн зүйл бол биш. Бид хоолны соёл, архидалтын эсрэг арга хэмжээг эрчүүдэд авахгүй бол энэ үзүүлэлт улам бүр өснө. Өөрөөр хэлбэл, ходоод, элгэны хорт хавдар, нойр булчирхай, түрүү булчирхай нь өвдөх асуудлууд их байна. Ингэж өвчилж байгаа нь зөв цагтаа унтахгүй байхаас болж байна.

Манай эрчүүдийн ерөнхий хандлагыг авч үзвэл шөнийн хоёр цагаас хойш гэртээ орж ирдэг. Энэ цагт хүн гүн унтаж байх үе гэдгийг эрүүл мэндийн салбарын хүмүүс надад тайлбарласан. Яг энэ цагт бие организм өөрийгөө цэвэрлэж байдаг. Гэтэл цэвэрлэгээ хийх цагт монгол эрэгтэй хүн архи ууж, пицца, хорхог идээд байж байдаг. Үүнээс болж маш олон бэлбэсэн эмэгтэйтэй улс болох нь. Тиймээс үүнийг хурцаар ярихаас өөр арга алга. Эрчүүд бараг бүгд хэт таргалалттай ангилалд хамрагддаг. Гүзээтэй генералуудтай болсон. Үүнийг хөндөх цаг болж. Буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоосоо салах хэрэгтэй. Энэ бол тоглоом биш. Хэт таргалалтыг асуудал дээр анхаарал хандуулах цаг аль хэдийн болжээ. Эдгээрийг жендерийн эрх тэгш бус байдал гэдэгт авч үзэх хэрэгтэй.

Бас хөвгүүдийн боловсролын асуудал хурцаар тавигдах цаг болж байна. Шийдвэр гаргах түвшинд эрчүүдийн оролцоо өндөр мөртлөө дунд шатанд хөвгүүдийн боловсролын асуудал хурцаар тавигдах шаардлагатай болжээ. Үүнээс болж монгол эрэгтэй хүнтэй гэрлэх нь сайн зүйл биш гэдэг ойлголт огцом давалгаалж эхэллээ. Нэг үгээр хэлбэл боловсролын тэгш бус байдал дунд сургуулиас эхэлж байна. Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр шинэ түвшинд ажиллах шаардлагатай байна. Энэ үгийг хэлсэндээ шүүмжлэлд өртөх л байх. Хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт 17-18 нас болж залуужих юм бол эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байна. Ингэж байж хөдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг бий болгодог.  Манай ажиллах хүч ердөө л 1.5 сая байдаг. Үүний 50 хувь нь идэвхгүй байж болохгүй” гэдгийг онцлов.

6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
Зөв, гоёЗөв, гоё
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ХарамсалтайХарамсалтай
0
Савж уналааСавж уналаа
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 thoughts on “Л.Оюун-Эрдэнэ: Манай эрчүүдийн ерөнхий хандлагыг авч үзвэл шөнийн хоёр цагаас хойш гэртээ орж ирдэг

  • Avatar hahaha says:

    эрчүүд минь дээ

  • Avatar Эр хүн эр хүндээ хаальтай, бактер вирусээрээ ч нөхөрлөнө. ккк says:

    Дэмб ээ хэлсэн шдээ. Танайх бүгд шахам умайн хүзүүний хавдрын вирус тээгч боллоо гэж. Эр эмгүй. Хооллолт таргалалт хамаагүй ээ. Бохир заваан холилдоцгоогоод. Аяга тамхи архины хундагаа бүү дамжуулж уу. Нөхөр нь тэнэж цуглуулаад эхнэртээ баглаа багцаар нь иж бүрдлээр барьдаг. Хоёул адилхан өвчилдөг. 70-80тай ажлын чадвартай хүн байхгүй. Даралт ихсэх өвчний тархалт маш их. Гамшгийн хэмжээнд.

  • Avatar Anonymous says:

    Монголын ажиллах хүчний 50% болох эмэгтэйчүүд нь ажил хийхгүй байгаа болохоор цэрэгт явуулна гээд байгаамуу, эсвэл эрчүүд нь ажилгүй таргалаад байгаа юмуу, нэг л ойлгомжгүй яриа байна, уг нь Монголын хамаг л үнэн, оршихуйн зөв хөдөлмөр нь эмэгтэйчүүдээс гардаг, цөөхөн хэдэн эрчүүдийнхээ эрүүл мэндийг үгүй хийж байгаа Монголын арми одоо бүсгүйчүүд, эхчүүдийнхээ эрүүл мэндээр тоглох үлдээ юу

  • Avatar Батбаяр says:

    Манай монголд одооны залуучууд эр эм нь мэдэгдэхээ больжээ эрчүүдийг нь эмэгтэйлэг дүр төрх ааль авираас нь гаргах цаг нь болсон учир цэрэгт яваагүй 28 хүртэлх насны эрчүүдийг хал үзэж хашир суудаг эр цэргийн албанд татах хэрэгтэй

  • Avatar лхагва says:

    хvн ер нь амь амьдралаа санаатай хорлоно гэж хаач байхгvй ганц хоер хvний хувьд бол оор хэрэг гэтэл нийгмээр нь улс орны хэмжээнд гэвэл шал оор асуудал хичнээн ухаантай далдыг хардаг байсанч нийгмийн амьдралыг бvгдийг таньж мэдэх аргагvй ээ засгийн газрын хэрэгтэй хэрэггvй агетлагуудаа цэгцлээд улс орны иргэдийн амьдрал ахуйг судлаж тогтоогоод бодлого боловсруулаад ажлаа явуулаасай манай ард тvмэн удирдаад залаад чиглvvлбэл ямар дуулгавартай эмц цэгцтэй нэгдмэлvндэстэн бэ гэдэг нь ковидын vеийн хол хорио шинжилгээнд хамрагдалт маск зvvх НVБийн цэрэгт алба хаах гадаадад ажиллах зэрэгт харагдаж байна манай тор иргэдэд чиглэсэн нас хvйс нийгмийн шаардлага ажиллах амьдрах сурахад чиглэсэн оносон оновчтой бодлого алга зvгээр л иргэд хоорондоо ярьдаг шиг залхуу байна замбараагvй байна гэж еронхий ярьж шvvмжилж байна хvмvvс амьдрахыг л гол зорилгоболгоно тэгэхийн тулд нийгмийн харилцаанд заавал орно харин энэ харилцааг л тор хууль дvрэм тогтоол заавар гаргаж зохицуулна манай тор энэ гол ажлаа оромдоод бизнес хооцолдож иргэдийн омноос бизнес хийж далиманд нь торийн зvтгэлтэнгvvд албан хаагч нар нь монго хорцолдоод жирийн иргэдийн боломжийг хаагаад байгаад л хамаг учир бий тийм учир тор нийгмийн харилцааг зохицуулах иргэдээ боловсруулах мэргэшvvлэх ажлыг эхлээд хийгээтэхвэл яваандаа зvгшрээд иргэд оорсдоо хийгээд эхлэнэ л дээ одоо чинь зов юмыг хэрэгтэй юмыг хааж боох дундаас нь ашиг авилга авах эсвэл орвонгоор нь дээрэмдэх хяхаж хавчих ажлыг л торийн гар хол болсон тосвоор тэдээлэгсэн торийн бооснvvд л оорсдийг нь тэжээж баййгаа иргэдээ соронмолжидог хувалзнууд болчихоод байна шvv

  • Avatar Anonymous says:

    Жаахан амаа татаж бодлоготой ярих хэрэгтэй. Их мэдэмхийрч байж шороон дээр унав даа.

  • Avatar Caxax says:

    Ene uuriiguu kheleed bgan bish uu bi lav ajilaa taraal kharidag

  • Avatar jyoti life ipo result says:

    Really insightful, looking frontward to coming back again. https://flip.it/TsMnDE

  • Avatar Jyoti life insurance ipo says:

    Superb Site, Maintain the very good work. Thank you so much. https://www.pinterest.com/pin/1009369335203918827

  • Avatar Jyoti life insurance ipo says:

    I love perusing your site. Regards! http://sqworl.com/mj9k0m