Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Дүгэржав: Баруун Антарктидийн хойг нутаг дэвсгэрт монгол хүний нэрээр нэрлэгдсэн хоёр газар нутаг байдаг

Шинжлэх ухааны доктор профессор Л.Дүгэржавын “Антарктид тив” хэмээх номын нээлт өнөөдөр боллоо. Уг ном нь Антарктид тивийн талаарх газарзүйн ойлголт болон байгалын нөөц баялагын талаарх 12 жилийн судалгааг нэгтгэн танин мэдэхүйн ном болгон гаргасан байна.

Номын нээлтийн үеэр Шинжлэх ухааны доктор профессор Л.Дүгэржав хэлэхдээ “Баруун Антарктидийн хойг нутаг дэвсгэрт монгол хүний нэрээр нэрлэгдсэн хоёр газар нутаг байдаг.

Эхнийх нь Ливингстоны арал дээр Чингис хаан нэрэмжит монгол улсын Антарктид судлалын бааз бий. Нөгөөх нь хийсэн ажлыг минь үнэлэн английн газарзүйн нийгэмлэг,  МУ-ын Антрактид тив эрдэм шинжилгээний судалгааны байгууллага нар хамтран 1350 метрийн оргилыг Дүгэржавын оргил хэмээн нэрлэсэн” гэж хэлэв.

1959 онд дэлхийн арван хоёр улс үндэстэн Антарктид судлалын талаар гэрээ байгуулж 1961 онд тус гэрээ хүчин төгөлдөр болжээ. Харин Монгол улс 2015 онд Антарктид тивийн 53 дахь гишүүн орон болсон байна.

Б.Чингүүн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.