Германы нисэх онгоцны Люфтханза компанийн дөр вөн мянган нисгэгч гуравдугаар сарын 8 хүртэл ажил хаялтаа зогсоожээ. Үйлдвэрчний байгууллагын удирдагчид компанийн захиргаатай хэлэлцээ хийж буй гэнэ. Ердийн өдөрт Германы нисэхийн энэ компани 1800 орчим нислэг үйлддэг, тэдгээрийн 160 нь алсын зайных байдаг бол ажил хаялт зарласан эхний өдөр ердөө 960 нислэг үйлджээ. Компани 25 сая еврогийн алдагдал хүлээсэн байна. Люфтханзагийн нэгдүгээр нисгэгч жилд 62 мянга, онгоцны ахмад 115 мянган еврогийн цалин авдаг бол цаашдаа тэдний цалин 325 мянга болж өсөж магадгүй гэнэ.







0 Сэтгэгдэл