Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Люмино” хамтлаг “Репийн нууц”-ыг задална

 “Дахиад гарч ирэв”нэртэй дуу сонсоод “Люмино энд гарч ирэв” гэдэг үг санаанд буув. Уран бүтээлийн ажлаасаа хөндийрөөд удаж буй тус хамтлагийнхан сонсогчдодоо бэлэг барьж буй нь энэ гэнэ. Учир нь энэ жил “Люмино” хамтлагийн 12 насны ой тохиож байгаа юм. Энэ талаар сонирхохоор МС буюу Тэмүжинг хоёр асуултаар саатууллаа.

-“Люмино” хамтлаг 12 насныхаа ойд зориулан цомог гаргаж байгаа гэж сонслоо. -Анхаа, Бажи бид гурав тус тусдаа цомог гаргаж байгаа. Би гэхэд л “Platinum beatz”, “Romantic beatz” гээд хоёр ч цомог дээр ажиллаж байна. Үүнээс гадна “The Secret Of Rap” буюу “Репийн нууц” нэртэй ном бичиж дуусгалаа. Бажигийн “R&B эхлэл” цомгийн ажил 80 хувьтай явж байгаа. Харин Анхаа хоёр дахь хөгжмийн цомгоо “NON” гэж нэрлэсэн. -Хэзээ сонсогчдод хүрэх вэ? -Миний цомог дуншиж л байна. Ирэх сард номтойгоо хамт худалдаанд гаргана. Араас нь манай хоёрын уран бүтээлүүд хөврөх байх.

Т.НЯМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.