Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Энх-Амгалан: Акустик болон рок тоглолтоор бэлэг барина

1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд анхны дуугаа бичүүлж байсан “Нисванис” хамтлаг жил бүрийн энэ өдөр тоглолт зохион байгуулдаг. Өнгөрсөн жилээс эл тоглолтоо танхимын наадам болгон өргөжүүлсэн тэд энэ удаа фэнүүддээ ямар бэлэг барихаар төлөвлөж бай гааг нь “Утасны анд” сонирхлоо.

-Сайн байна уу. Хамтлагийнхаа ойг хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?

-Бид 1999 оноос хойш хамтлаг байгуулсан өдрөөрөө тоглолт зохион байгуулдаг болсон. Өнгөрсөн жил эл тоглолтоо “Нис нис” нэртэй рок хөгжмийн наадам болгон өргөжүүлсэн. Зуны дэлгэр цагт “Play time”, “Coke and beat” зэрэг хөгжмийн наадмыг задгай талбайд зохион байгуулдаг. Харин манай “Нис нис” наадам танхимд болдгоороо онцлогтой. Өнгөрсөн жил тус наадамд 13 хамтлаг, дуучид оролцож, манай хамтлагийн дуунуудаас дуулсан. Энэ удаад “Нис нис” хоёр өдөр үргэлжлэх юм. Эхний өдөр буюу дөрөвдүгээр сарын 8-нд С1 телевизийн “Их завсарлага” хөгжмийн нэвтрүүлэгт залуу хамтлаг, дуучид оролцож, манай хамтлагийн дуунуудыг өөрсдийн өнгө төрх, хэв маягт оруулан дуулах бол дөрөвдүгээр сарын 10-нд болох тоглолтод “Шөнийн галт тэрэг”, “Мэднесс”, “Лимонс”, “Аясын салхи”, “Fire” бидэнтэй хамтарна. -Тэгвэл эхний өдрийн тоглолтыг залуу хамтлаг, дуучид танай ойд зориулан бэлэг барьж байна гэж ойлгож болох нь ээ? -Энэ тоглолтыг манай хамтлагийн фэн клубийн гишүүд зохион байгуулна.

-Харин танай хамтлагийн залуус тэдэнд ямар бэлэг барих гэж байна вэ?

-Тоглолт бидний бэлэг юм. Тоглолт гурван хэсэгтэй. Эхний хэсэгт акустик тоглолт, дараагийн хэсэгт хамтлагууд ая дуугаа өргөж, төгсгөлд нь хүнд рок дуунуудаа сонирхуулна. Акустик болон рок тоглолтыг нэг дор үзэх боломж юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.