Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЛЭДИ ГАГА онгоцны аюулгүйн дүрэм “заана”

 Филиппиний “Cebu Pacific Airlines” агаарын тээврийн компани үйлчлүүлэгчдэдээ зориулан нэгэн сонирхолтой арга сэджээ. Тэд нислэгийн үеэр зорчигчдод заах аюулгүйн дүрмийг Лэди Гагагийн хит дуунуудтай хослуулахаар болж. Өөрөөр хэлбэл, онгоцны үйлчлэгчид алдарт дуучны бүтээлийн хэмнэлд тааруулж аюулгүйн дүрмийг дуулах юм байна.

Үүний хажуугаар хөгжөөн дэмжигч охидын бүжиг үзүүлэхээр төлөвлөжээ. “Бүсээ зүүх, аврах хантааз өмсөх зэрэг зааврыг үйлчлэгч бүхээгний цаанаас залхуутайгаар зарладаг. Харин бидний нэвтрүүлэх шинэ үйлчилгээ зорчигчдыг сэргээн, хөгжөөх болно” хэмээн тус компанийн дэд ерөнхийлөгч Кандис Люгом ярьсан байна.

Энэхүү үйл ажиллагаа агаарын зорчигчдын талархлыг хүлээж буй гэнэ. Одоогоор чухам ямар дуу сонгохоо товлоогүй байгаа ч нэг хэсэг бүтээлийг сонгоно гэдгээ тус компаниас мэдээлэв.


Б.ОЮУТАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.