Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Хангай, Л.Халтар нарын нэгийг УБТЗ-ын даргад зүтгүүлэх бололтой

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргад ОХУ-д Элчин сайдаар сууж байсан Л.Хангай, УБТЗ-ын даргын Нийг мийн асуудал эрхэлсэн орлогч Л.Халтар нарын нэгийг зүтгүүлэхээр дээгүүр ярилцаж буй бололтой. Өдг өө тус байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Жигжиднямаа ажиллаж байгаа юм. Түүнийг жинхлэх талаар ярилцаж байсан боловч тодорхой шалтгааны улмаас түдгэлзээд байгаа дуулдлаа.

Дээрх асуудлаар тус байгууллагын Ерөнхий хорооны хурал өнгөрсөн сард болох байсан ч тодорхой бус шалтгааны улмаас хойшилсон. Хойшлуулшгүй өөр шалтгаан гарчихгүй бол Ерөнхий хорооны хурлыг энэ сарын сүүлчээр хийхээр төлөвлөөд байгаа аж. Бидэнд байгаа мэдээллээр УБТЗын даргад дээрх хоёр хүнээс гадна төмөр замын инженер, Төмөр замчдын холбооны тэргүүн Г.Вандандагвын нэр явж байгаа бололтой юм. Гэсэн ч түүнийг дэмжлэг авахгүй хэмээн ярьж байна.

Хамгийн боломжтой нэр дэвшигчээр төмөр замд олон жил ажиллаж байгаа, тус байгууллагын онцлогийг сайн мэдэх Л.Халтарыг тодруулж байгаа гэсэн. Түүнийг улстөрчдөөс дэмжлэг авахгүй байх хэмээн төмөр замчид ярьж байна лээ. УИХ, Засгийн газрын зүгээс Элчин сайд асан Л.Хангайг санал болгож байгаа бөгөөд дэмжигдэх магадлал өндөр байгаа гэнэ. Харин түүнийг төмөр замчид хүлээж авахгүй гэсэн болгоомжлол дээгүүр байгаа гэсэн. УБТЗ-ын дарга С.Отгондэмбэрэлийг өөрчилсний дараа Л.Хангайн нэрийг дэвшүүлсэн боловч дэмжлэг авалгүй бүдэрч байсан билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.