Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Лувр хамгийн эрэлттэй музейгээр дахин тодров

Дэлхийн хэмжээнд хамгийн эрэлттэй музейн жагсаалтыг алдартай сэтгүүлүүд, олон улсын судалгааны албанаас жил бүр гаргадаг уламжлалтай. Британийн “The Art Newspaper” сэтгүүлээс гаргасан судалгаагаар 2008-2010 онд уг жагсаалтыг Лувр тэргүүлсэн бөгөөд энэ хугацаанд ойролцоогоор 25.5 сая хүний оюуныг мялаажээ.

Энэ нь жил бүр 8.5 сая хүн Луврт ирсэн гэсэн үг юм. Тэгвэл өнгөрсөн жил тус музейд 8.8 сая хүн зочилж, хамгийн эрэлттэй музейн жагсаалтыг дахин тэргүүлэв. Үзэгчдийн 66 хувь нь гадаадын жуулчид байсан гэж АР агентлаг мэдээлжээ. Луврын араас Британийн үндэсний музей, Нью-Йоркийн “Метрополитен” музей бичигджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.