Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Лондонд зодолдсон есөн монгол залууг цагдан хорьжээ

 Лондон хотын захын нэгэн дүүрэгт байрлах уушийн газарт сар шинийн баяраа тэмдэглэж байсан монголчууд зодолджээ. Монгол эзэнтэй тус уушийн газарт монголчууд золгосон аж. Зодооны үеэр тэнд байсан манай улсын иргэн нэг эмэгтэй хүнд гэмтэж, эмнэлэгт хүргүүлжээ.

Зодолдсон монгол залуус түр саатуулах байранд хоригдож байна. Тэд бүгд визний зөрчилтэй, хараар амьдарч байсан гэх мэдээлэл байна. Түүнчлэн эмнэлэгт хүргүүлсэн эмэгтэй ч тус улсад хууль бусаар амьдардаг бөгөөд нөхөр нь хоригдсон залуусын нэг гэнэ.

Тэд Монголын ЭСЯ-ндаа хандсан ч сар шинийн баяр давхацсан учир уулзаж чадаагүй аж.

Г.ОРЧЛОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.