Английн хамгийн агуу түүхтэй, лигтээ олон түрүүлсэн хоёр баг болох “Ливерпуль” болон “Манчестер Юнайтед”-ын тулаан өнгөрсөн шөнө боллоо. Сүүлийн хэдэн тоглолтод тун ч хүчирхэг байгаа “Ливерпуль”-ийн талбайд болсон энэ тоглолтод эзэн багийг хожно гэж олон хүн харж байсан. Гэвч хоёр багийн тоглолтод гоол орсонгүй, 0:0-ээр өндөрлөв. Ингэснээр “Ливерпуль” 17 оноотой болж, хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байна. Харин “Манчестер Юнайтед” 14 оноотой болж, 7 дугаар байрт бичигдэж байгаа юм.














0 Сэтгэгдэл