Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Леонардо да Винчийн нууц

 Леонардо да Винчийн уран чадварыг эгэл хvмvvсийнхтэй зvйрлэх аргагvй юм. Анхан шатны сургууль ч төгсөөгvй энэ хvн тухайн цаг vеийнхээ урлаг, гар урлалын бvхий л нууцад нэвтрэн оржээ. Үvний зэрэгцээ тэрбээр алс ирээдvйд хvмvvс танк, усан доогуур шумбагч завь, шvхэр зэргийг зохион бvтээнэ гэж зөгнөж байсан нь ХХ зуунд биеллээ олсон билээ. Леонардо да Винчи шувуу яагаад нисдэгийг ажиглан тvvний газраас хэрхэн хөөрөн нисч буйг харуулсан, бас эхийн хэвлийд vр хөврөл хэрхэн бий болж байгааг дvрсэлсэн олон янзын зураг зурсан байдаг. Тvvнийг нvднээ vл vзэгдэх юмыг далдаас харах чадвартай байсан гэдэг. 

Леонардо да Винчийн аж төрөх хэв маяг нь бусдаас өөр байж. Ойр ойрхон идэж, дөрвөн цаг болоод арван таван минут унтдаг, мөн өдрийн тэмдэглэл хөтлөж иржээ. Гэхдээ тэр тэмдэглэлээ баруунаас зvvн тийш бичдэг байсан тул тvvний бичсэнийг толинд харж уншихгvй бол ойлгох аргагvй байдаг гэнэ. Леонардо бас багынхаа амьдралын тухай бусдад ярих дургvй.  Зураач 1452 оны дөрөвдvгээр сарын 15-нд Италийн жижигхэн Винчи гэдэг хотод төржээ. Зарц бvсгvй Катерина, залуу нотариус /хууль ёсны бичиг баримт батлагч / Пьеро нарын хууль бус хvvхэд Леонардо хөдөө тосгонд ээжийнхээ төрөл төрөгсдийн гар дээр өсчээ. Гэхдээ тvvнийг аав нь анхаарч халамжилж байсан гэдэг.

Леонардог 15 нас хvрмэгц эцэг нь Флоренц хотын зураач Андреа Верроккьод шавь оруулсан байна. Леонардо эхний vед багшийнхаа будгийг хольж өгч, тvvний даалгавраар зах орж, элдэв эд зvйлс худалдан авдаг байжээ. Дөрвөн жилийн дараа багш нь тvvнд “Христийн загалмай зvvлгэсэн нь” бvтээлийнхээ нэгэн хэсэгт сахиусан тэнгэрийн хөрөг зурахыг зөвшөөрчээ. Тэр жижигхэн сахиулсан тэнгэр Флоренц хотод суут хvн бий болсныг зарлан тунхаглажээ.  Верроккьо багш нь хvртэл ийм гайхалтай хvний дэргэд би дахин бийр барихгvй гэж дуу алдаж байсан гэдэг. Леонардо хvний зvс царайг төдийгvй биеийн бvтцийг гайхалтай нарийн гаргажээ. Тухайн vед эмч нар ч сайн мэддэггvй байсан хvний бvтцийг судлахын тулд Леонардо усанд орж байгаа хvмvvсийг харахаас гадна хvvр оршуулагч нараас талийгаачдын шарилыг сэмхэн худалдан авч, задлан шинжилдэг байжээ. Тэр бас хотоор олон цаг тэнэж, хvмvvсийн болон элдэв эд зvйлийн хар зургийг гаргадаг байсан аж.

Ингээд 24 насандаа Леонардо хувийн урлангаа байгуулж, vзэсгэлэнт уулын хөндийгөөс эгц дээшээ хөөрөн нисч байгаа шувуудыг зуржээ.  Энэ бvтээлийг уран зургийн тvvхэнд анх удаа байгалийн vнэнийг бодитой, гайхамшигтай дvрслэн vзvvлсэн гэж судлаачид vнэлдэг. Леонардо шувууны өд, моддын навчисыг хvртэл гярхай ажиглаж буулгасан байдаг. Харин Леонардо чухам юуг шvтэн биширч байсныг хэн ч тайлж чадсангvй. Тvvний бараг бvх зураг шашны сэдэвтэй байдаг. Гэтэл аль ч зургаан дээр зураач өөрөө залбирч мөргөж байгааг харуулаагvй. Леонардо vхэлд маш хvйтэн цэвдэг ханддаг байжээ.  Тэрбээр нэгэн тэмдэглэлдээ, “Миний эцэг нотариус, синьор Пьеро да Винчи нас барлаа” гэж бичсэн аж. Мөн хvн харахаас нvд халтирмаар vрчийж хорчийж муухай болоогvй байгаа дээрээ vхвэл таарна гэж тэмдэглэж байжээ. Леонардо да Винчиг эмэгтэй хvнийг сонирхдоггvй, ижил хvйстэндээ татагдан тэмvvлдэг байсан гэж vздэг.

Леонардо царайлаг залуусыг шавиа болгон авах дуртай байж. Тэр ч байтугай, зураач болох ирээдvйгvй жаал хvvг ч хамаагvй дэргэдээ байлгадаг байсан гэдэг. Харин учир мэдэхгvй залуусыг уруу татдаггvй, тэднээс зугтдаг байсан аж. Леонардо сэлмээр гайхалтай тулалддаг, нударган зодоонд сайн хэдий ч, хэзээ ч, хэнтэй ч тvрvvлж ам муруйж байсангvй.  Тэр хаанаас эхлээд харц хvнтэй ч эелдэг харилцдаг байв. Да Винчи “Бурхны бvтээсэн амьдралыг хөнөөх нь шудрага бус хэрэг” хэмээн vздэгээс мах иддэггvй байжээ. Зураач бас мөнгөтэй болмогцоо зах дээр очиж, дууч шувуудыг худалдан аваад бvгдийг нь торноос гаргаж тавьдаг байв. Хэдэн арван уран зураг, 7000 хуудас тэмдэглэл, зохион бvтээгчид санаа өгөхvйц таталбар зургууд Леонардо да Винчи хvн төрөлхтөнд vлдээжээ. Тэр дундаа тvvний “Жоконда” шиг алдарт бvтээл ховор билээ.

Леонардо Флоренцид байхдаа энэ алдарт бvтээлээ туурвижээ “Жоконда” гэдэг нь нөхрийнх нь овог уу, аль эсвэл хvvхний хоч нэр vv гэдгийг хэн ч тодорхой хэлж чаддаггvй. Судлаачид энэ хөргийг худалдаачны эхнэр Лиза Герардинийн хөрөг гэж vзэж иржээ.  Тvvний ёжтой инээмсэглэлийн цаана уйтгар гуниг нуугдаж байгаа аж. Лиза бяцхан охиноо өөд болсны дараа хөргөө зуруулсан тул гашуудлын хар тор мөрөн дээгvvрээ тохжээ. Леонардо авьяас билэг, байгалиас хуримтлуулсан мэдлэг, өөртөө байгаа бvхий л ур чадвараа дайчлан уг хөргийг бvтэн дөрвөн жил зурсан гэдэг. Харин захиалгаа өгсөн худалдаачин тэрхvv хөргийг худалдаж авсангvй. 

Судлаачид, “Хөрөг худалдаачны эхнэртэй адилхан болоогvй байж магадгvй, эсвэл тэр уран зургийн нарийн мэдрэмжтэй хvн байсан тул айсан байж болзошгvй юм” гэж vздэг байна. “Жоконда” хэдэн зуун жилийг өртөөлөн өнөөг хvрэхдээ тайлагдашгvй оньсого хэвээр vлджээ. Леонардо да Винчи өөрөө ч тvмэн нууцыг агуулсан содон хvн байв.  Тэр 55 насандаа бvр өндөр нас зооглосон өвгөн хvн шиг харагдаад зогссонгvй, орон гэргvй, мөнгө хөрөнгөгvй нэгэн болсон байлаа. Алдарт “Жоконда”-г бvтээснийхээ төлөө сохор зоос ч авсангvй. Ивээн тэтгэгчид, эрдэмтэн мэргэд Леонардог хааны ордны алиа салбадайн дайтай vзэж байж. Да Винчи Ромд очихыг хvсдэг байжээ. Гэвч залуу Рафаэль, Микеланжело нар ид цэцэглэж байсан тул хөөрхий Леонардог тоосонгvй. 

Харин 1516 онд Францын залуу хаан нэгдvгээр Франциск тvvнийг урьжээ. Хэдэн зураг, авдар дvvрэн цаас, хоёр шавийнхаа хамт Францад очсон Леонардо да Винчи гурван жилийн дараа 1519 оны тавдугаар сарын 2-нд нас баржээ. Гэвч аугаа зураачийг хvн төрөлхтөн зөнд нь орхисонгvй. Одоо болтол судалсаар байна.  Шинжлэх ухааны vйлст бvхнээ зориулсан эрдэмтэд тvvнийг хvний оюун ухааны аугаа гайхамшгийн бэлгэ тэмдэг гэж vздэг бол зураачид Леонардо да Винчиг “уран зургийн тайлагдашгvй нууц” хэмээдэг. Австрийн алдарт сэтгэл зvйч Зигмунд Фрейд тvvний ижил хvйстэн болсон шалтгааныг шинжлэх ухааны vvднээс тайлбарласан сонирхолтой тэмдэглэл бичиж vлдээжээ.  Дэн Брауны романаар “Да Винчийн нууцад нэвтрэх тvлхvvр” гэдэг кино хийсэн нь шуугиан тарьсаар байна. Леонардо да Винчи хvн төрөлхтөний тvvхийн ховор “vзэгдлийн” нэг гэдэг.

 Бэлтгэсэн П.ШАГАЙ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.