Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ленины хамгийн өвчтэй эрхтэн тархи байж

Судлаачид Ленины өвчний түүхийг тогтоожээ. Удирдагчийн хамгийн өвтэй эрхтэн нь тархи байсан аж. Дэлхийн пролетарийн тэргүүн Владимир Ильич Ленин 1924 оны нэгдүгээр сарын 21-нд өөд болсон. Чухам юунаас болж нас барав? Эрдэмтэд түүний тархинд задлан хийгээд юу илрүүлэв? Крупская сэтгэл судлаачдад юу ярьсан бэ? Энэ бүх асуултад хэл бичгийн ухааны доктор Моника Спивак өмнө нь нууц материалуудтай танилцаж байсныхаа хувьд хариулт өгснийг хүргэе.

Нууцлагдмал өвчин

“Ленины тархийг 1953 онд өөд болсных нь дараа судалж эхэлсэн” хэмээн Моника Львовна ярьж байна.  Эрүүлийг хамгаалахын ажилтан Николай Семашкогийн дүгнэлтэд, “Владимир Ильичийн өвчний үндэс суурь нь судасны хатуурал байж. Задлангаар ч үүнийг нотолсон бөгөөд өөд болсон шалтгаан нь үүнтэй холбоотой.

Үндсэн “дотоод нойр булчирхайн артерийн судас” тархи руу ордог хэсэг дээр маш их хатуурсан байжээ. Хэл яриа, хөдөлгөөнийг удирдах зүүн тархийг тэжээгч судасны салаа хэсгүүдэд өөрчлөлт орж, өргөссөн байжээ. Зүүн тархины зарим хэсэг зөөлөрч, цусан хангамж муудсанаас эд эс нь үхэж эхэлсэн. Мөн тархины баруун хэсэгт ийм зүйл ажиглагдаж байв. Ийм тархитай удаан амьдрахгүй” гэжээ.

Ленины тархи 1340 грамм жинтэй байв

Задлан шинжилгээ хийхэд тархины байдал муу байжээ. Жингийн хувьд ердөө л 1340 грамм, буюу хэвийн хэмжээнээс бага байв. Тархины жин оюуны чадамжид нөлөөдөггүй гэдгийг эрдэмтэд эртнээс тогтоосон. Тургеневийн тархи 2012 гр, Байроных 1800 гр байсан. Тэр үед тархины хэвийн жинг 1400 гр биш, харин 1300 гр гэж тогтоожээ.

Ард түмэнд Владимир Ильичийн өвчнийг дараах байдлаар тайлбарласан байна. Биеийн зовиур юуны өмнө хэт ядарснаас, тархины хэт ачаалалтай ажилласнаас, мөн хувьсгалын хүнд хэцүү нөхцөл “шорон, цөллөг, дүрвэлт нөлөөлсөн” гэжээ. Академич Николай Семашкогийн тайлбарласнаар “судасны хатуурал юуны өмнө тархинд нөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл, хамгийн ачаалалтай ажиллаж буй эрхтэнийг гэмтээсэн” гэсэн байна. Түүний үгээр уг өвчин ихэвчлэн хүний хамгийн эмзэг хэсэгт түрүүлж нөлөөлдөг бөгөөд Владимир Ильичийн “эмзэг эрхтэн” нь тархи байсан байна.

Удалгүй Ильичийн тархийг В.И.Ленины их сургуулийн музейд шилжүүлжээ. Тэнд, шилэн хоргон дотор түүний тархийг, зүрх, мөн биенээс нь гаргаж авсан сумны хамтаар байрлуулсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.