Эмч мэргэжилтэй энэ эрхэм эрүүл мэнд, гадаад үзэмждээ санаа тавьж теннисээр байнга хичээллэдэг гэнэ. Саяхан тэрбээр том цүнх “чирчихсэн” Төрийн ордонд явж байсан юм. Тэгсэн теннисийн бэлтгэлээ хийчихээд ажилдаа шууд ирсэн нь тэр аж.
Сонирхлоо дагаж, эрүүл мэнддээ санаа тавьж л хичээллэдгээс ямар нэг тэмцээн, уралдаанд бол оролцохгүй гэсэн. Төрийн ордонд фитнессийн танхим байдаг ч мань эр өөр клубт бэлтгэлээ хийдэг юм билээ. Өвчин туссаныхаа дараа эмчилснээс өмнө нь урьдчилан сэргийлсэн нь дээр гэсэн зарчмыг Л.Гүндалай баримталдаг бололтой.
Учир нь “Засвар авахгүй болсон хойно нь ухаарснаас одооноос эрүүл мэнддээ санаа тавьж байсан нь зөв биз дээ. Би ер нь 40 нас хүрээд л тениссээр хичээллэж эхэлсэн” хэмээн ярьж байна лээ.







0 Сэтгэгдэл