Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Гүндалай бусдын санааг хулгайлсан гэнэ

АН-ын гишүүн асан, ҮШН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Дэлгэрцогт ингэж ярив. М.Энхсайханыг АН-ын дарга байх үед буюу 2004 оны сонгуулийн өмнөхөн ардчиллынхан сонгуулийн амлалтын “эрэл”-д гарчээ. Хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгийг Ц.Цолмон ахалж байсан аж. Тэгээд сонгууль болохоос долоо хоногийн өмнө Д.Дэлгэрцогт “Хүүхэд бүрт мөнгө амлая” гэсэн санал гаргасан нь дэмжигдсэн юм байна. Бүх судалгааг тэр хийж, хүүхэд бүрт 10.000 төгрөг өгвөл 120-иод тэрбум төгрөгийн зардал гарахаар тооцжээ. Түүний хийсэн тооцоог М.Энхсайхан буруу хэмээн хоёр ч удаа буцааж. Тэр үед Л.Гүндалай АН-ын дэд дарга байв. Тэгээд “Хүүхдийн мөнгөний зохиогч нь би юм шүү дээ” хэмээн нэг л өдөр хэлсэн гэнэ.

АНын лидерүүдээс Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар хүүхдийн мөнгийг хамгийн их эсэргүүцэж байсан тухай М.Энхсайхан, Д.Дэлгэрцогт нар өгүүлээд, санаачлагчийн хувьд бид патентаа алдмааргүй байна гэв. Гүндалай ч хүүхдийн мөнгөө сурталчилбал АТН ялна гэж тооцсон уу, хэсэг хугацаанд өрх тусгаарлаж яваад удалгүй төрхөмдөө буцсан билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.