УИХ-ын гишүүн Л.Гүндалайг Хөвсгөл нутгийн хүү гэдгийг уншигчид мэднэ. 2000 оноос хойш тэрбээр энэ л нутгаасаа УИХ-д сонгогдон ажиллаж буй юм. Тэгвэл эрхэм гишүүн төрсөн нутгийнхаа бахархал, сүлд болсон Хөвсгөл далайгаа магтан дуулсан шүлэг зохиож, ая хийлгэжээ. Дууг нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвас үрэн дуулсан юм билээ. Харин аяыг нь хэн зохиосныг гишүүн нууцлав. “Одоо хондоо нийтэд зарлах болоо гүй. Хоёр ч хувилбараар ая хийсэн” гэлээ. Бэлэн болчихсон дуунаас гадна тэрбээр хөгжмийн зохиолч Т.Сэр-Одод бас ая захиалсан гэнэ. Санаанд нь нийцсэн аяыг сонгох бололтой. Эхний хувилбар нь одоохондоо зөвхөн Төрийн ордон дахь өрөөнд нь л эгшиглэж байна. Дуугаа хэзээнээс нийтэд хүргэхийг нь лавлахад, “Удахгүй ээ, долоо хоногийн дараа тодорхой болчихно” гэв. Сонирхуулахад тэрбээр өмнө нь дурсамж номоо хэвлүүлж байсан билээ.







0 Сэтгэгдэл