Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЛАЦТАЙ ШТС-УУД нээлттэй байна

Нийслэлийн хэмжээнд том, жижиг 30 гаруй аж ахуйн нэгжийн 142 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид өнгөрсөн сарын 14-нд Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүрэг дэх газрын тосны агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хий бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалдаг аж ахуйн нэгжүүдэд хамтарсан шалгалт хийсэн билээ.

Шалгалтын явцад 14 аж ахуйн нэгжийн агуулах, станц гал унтраах багаж хэрэгсэл, дохиоллын системгүй, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүй, аюулгүйн бүсэд нэвтэрч байрласан зэрэг зөрчил, дутагдал илэрчээ. Тухайлбал, “Сэлэнгэ” зочид буудлын ард байрлах “Магнай трейд”-ийн станц цэвэр усны шугамын аюулгүйн бүсэд нэвтэрсэн буюу төв шугаман дээр байрласан байж.

Түүнчлэн төвлөрсөн усан хангамжгүй, цахилгаан утас нь оч хаяхад бэлэн, технологийн ямар ч шинэчлэлт хийгээгүй, шатахуун агуулах савыг ил байрлуулсан зэрэг ноцтой зөрчил илэрсэн аж. Тиймээс “Мон Петэкс”, “Магнай трейд”, “Жаст Ойл”, “Содмонгол” группийн агуулах, “Магнай трейд”, “Содмонгол”, “Петровис” компанийн долоон ШТС-ын үйл ажиллагааг зөрчлөө арил гатал нь түр хугацаагаар зог соож, лацадсан байна. Гэтэл зарим нь онцгой байдал, хяналтын байгууллагуудын шийдвэрийг үл тоомсорлосоор байна.

Биднийг таван шарын урд байрлах “Магнай трейд”- ийн станц дээр очиход юу ч болоогүй юм шиг ажиллаж л байв. Олон жил засвар үйлчилгээ хийгээгүй, хуучирч муудсан, шатахуун хадгалах сав нь шүүрэлттэй гэсэн үндэслэлээр уг станцыг хаасан бөгөөд их засвар хийх гэж байгаа гэсээр хоёр жилийн нүүр үзжээ. Станцын түгээгч “Ирэх сарын 1-нээс их засвар хийх сурагтай байсан” гэлээ.

Дараа нь Толгойт дахь “Петровис”-ын станц руу явлаа. Бас л ажиллаж байна. Түгээгч Шинэбилэгтэй уулзахад “Өнгөрсөн сарын 25- нд мэргэжлийн хяналтынхан манайхыг хаагаад, лацдаад явсан. Хоёр хоногийн дараа дарга нар нээж болно гэсэн болохоор ажиллаж эхэлсэн. Манайхыг засварлахаар компаниас төсөв гаргасан гэсэн. Хэзээ эхлэхийг нь мэдэхгүй байна” гэв.

Нийслэлийн МХГ-ын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Баяржаргалтай холбог дож энэ талаар тодруулахад “Бид шаардлага тавьж, 250 хүртэл мянган төгрөгөөр торгоод үйл ажиллагааг нь зогсоосон. Ажиллах ёсгүй. Аж ахуйн нэгжийн тухайн зөрчилд нэг л удаа торгууль ногдуулдаг учраас бидний авах арга хэмжээ дууссан. Эдгээр компанийг есдүгээр сарын 1- ний дотор зөрчил дутагдлаа арилга гэсэн Засаг даргын захирамж гарсан. Тиймээс энэ хугацаанд бүрэн өөрчлөх ёстой” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.