Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ЛАЛЫН ШАШИНТ АХ ДҮҮС” ХОСНИ МУБАРАКТ ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦАА ӨГЛӨӨ

 Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцруулахыг шаардсан эсэргүүцлийн цуглаан газар авсаар байна. Хоёр долоо хоног үргэлжилж буй энэ үймээний улмаас тус улсын Засгийн газар буулт хийж, төсвийн ажилчдын цалинг 15 хувиар нэмэх шийдвэр гаргасан ч тус болсонгүй, томоохон хотуудад бүх нийтийг хамарсан хөдөлгөөн намжих янзгүй байна.

“Лалын шашинт ах дүүс” хөдөлгөөний гишүүд Ерөнхийлөгч Хосни Мубарак болон түүний хамтрагчдад сайн дураараа албан тушаалаасаа огцрохыг зөвлөж, долоо хоногийн бодох хугацаа өгснөө мэдэгдсэнийг Их Британийн “The Guardian” сонин уламжиллаа. “Нөхцөл байдлыг өөрөөр зохицуулах арга байхгүй. Х.Мубарак болон түүний хамсаатнууд долоо хоногийн дотор сайн дураараа бууж өгөх ёстой” гэж тус бүлэглэлийн тэргүүн аль-Эриан өгүүлсэн байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчийг огцорсны дараа эвслийн Засгийн газар байгуулна гэдгээ ч тэрбээр мэдэгдэв. Хэрэв Хосни Мубарак энэ шаардлагыг хүлээж авахаас татгалзвал төрийн эргэлт хийхээр төлөвлөж буй аж. Египетийн Ерөнхийлөгчийн туслах Омар Сулейман энэ тухай мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч огцрохгүй. Харин үүссэн нөхцөл байдлыг тайван замаар, цус урсгахгүйгээр шийдэх арга замыг эрэлхийлж байна” гэжээ.

Х.ОДНОО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.