Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

К. Елисхан олимпиадын хамгийн залуу оролцогчоор шалгарав

Казах улсын Орал хотод өнгөрсөн сарын 29-31-нд олон улсын  казах хэлний олимпиад болов. Долоо дахь удаагаа болж буй олимпиадад манай улсаас Баян-Өлгий аймгаас таван сурагч оролцсон байна. ОХУ, БНХАУ, Узбек, Монгол, Турк, Франц зэрэг дэлхийн 11 орны сурагчид өрсөлдсөн олимпиадад монгол сурагчид багаараа нэгдүгээр байр эзэлжээ. Олимпиадын тэргүүн байр буюу Гранпри шагналыг Узбекийн Райхон Егамбердиева хүртсэн бол, нэгдүгээр байрт манай улсын Ш.Ердос, хоёрдугаар байрт Ауесханы Райма, Болатын Алма нар шалгарсан байна. Нэг, хоёрдугаар байрт орсон дээрх гурван сурагч Казах улсын Алматы, Астана хотод өөрийн дуртай их дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхтэй болжээ. Мөн Монголын багийн гишүүн, гуравдугаар ангийн сурагч Канатын Елисхан олимпиадын хамгийн залуу оролцогчоор шалгарч, зөөврийн компьютерээр шагнуулав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.