Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кэмбрижийн их сургуульд “тайчих урлагийн” хичээл орно

Нэгэн цагт тайчигчдын бүжиг хэмээн адлагддаг байсан шонтой бүжгийг барууныхан ихэд сонирхон, суралцах болсны нэг жишээ нь энэ. Кэмбрижийн их сургуулийн оюутнууд зуны даалгавартаа ихэд алжаадаг тул тэдэнд болон Их Британийн нийт бүсгүйчүүдэд зориулсан өвөрмөц бүжгийн сургалтыг энэ сарын 25- наас эхлэн явуулах болсноо тус сургуулийн удирдлага мэдэгдлээ. Сонирхолтой нь сургалт Далай лам, Уинстон Черчилль нар зочилж байсан “Цэнхэр танхим” нэртэй түүхэн байранд болох аж. Шинэ сургалтын тухай Их Британийн иргэдийн амралт чөлөөт цаг хариуцсан ажилтан Хуан Франциско “Эл бүжгийн сургалтыг садар самууныг сурталчлах зорил гоор бус хөдөлгөөний дутагдлын эсрэг, фитнес хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ санааг Их Британийн бүсгүйчүүд гаргасан бөгөөд би зөвхөн иргэдээс санал хурааж, тэр дагуу сургалтыг хууль дүрэмд нийцүүлэн зохион байгуулах ажлыг хариуцаж байна” гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.