Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кыргызийн шинэ эрх баригчдын төлөөлөгч Москвад хэлэлцээ хийлээ

Кыргызийн түр засгийн газрын тэргүүний орлогч Алмазбек Атамбаев Москвад амжилттай хэлэлцээ хийжээ. Тэрбээр Оросын удирдлагаас хэн тэй нь уулзсан талаар тодруулаагүй тухай “Интерфакс” мэдээллээ. Тэрбээр дөрөв дүгээр сарын 6-7-нд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсч, сөрөг хүчин засгийн эрхэнд гарсны дараа улс оронд эрэлт хэрэгцээ үүссэн талаар мэдээлэхээр Москваг зорьжээ.

Өнгөрсөн бямба гаригт Кыргызэд эмх замбараагүй байдлын үед амь үрэгдсэн хүмүүсийг оршуулах ёслол болжээ. Нийт 79 хүн амь үрэгдсэн байна. Тус улсын шнэ эрх баригчид одоо Ерөнхийлөгч Курманбек Бакиевыг албан тушаалаас нь албан ёсоор огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн бямба гаригт шинэ эрх баригчид болон Бакиевын төрөл садангуудын хооронд түүнийг сайн дураар албан тушаалаа өгөх хэлэлцээ болсон тухай мэдээлж байна. Бакиев өөрөө улс орныхоо өмнө зүгт буй юм байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Кыргызийн түр засгийн газрын тэргүүн Рока Отунбаеватай утсаар ярьсан тухай Америкийн гадаад бодлогын байгууллага мэдээллээ.

Энэ ярианы үеэр Х. Клинтон Кыргыз улс ардчиллын замаар замнана гэдэг итгэж байгаагаа илэрхийлжээ. Мөн хатагтай Отунбаева Кыргызийн засаг захиргаа “Манас” нисэх онгоцны буудал дахь дамжин өнгөрүүлэх төвийн үйл ажилллагааны талаарх урд өмнө хэлэлцэн тохирсон зүйлийг сахин мөрдөх болно гэж хэлсэн хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Филипп Кроул ярьжээ. Тэрбээр бас Кыргызийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад зориулж АНУ-ын зүгээс хүмүүнлэгийн тусламж, дэмжлэг үзүүлэх санал Х.Клинтон дэвшүүлсэн гэж нэмж хэлжээ. “Би огцрохгүй. Намайг хороох гэсэн аливаа оролдлого улс орныг цусанд умбуулахад хүргэнэ” гэж К.Бакиев мэдэгджээ. Тэрбээр “Ройтерс”-т ярилцлага өгөхдөө өөрөө өөрсдийгөө томилсон Засгийн газартай хэлэлцээ хийхэд бэлэн гээд шинэ засгийн газрыг хууль бус гэж үзэж байгаагаа хэлжээ. К.Бакиев НҮБ-ын энхийг сахиулах хүчинд хандаж Кыргызийн энх тайвны баталгаа болохыг уриалжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.