Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

КЫРГЫЗИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ аравдугаар сарын 10-нд болно

Тус бүгд найрамдах улсын түр Засгийн газрын тэргүүний Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал хариуцсан орлогч Омурбек Текабаев төрийн мэдлийн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ тухай зарлажээ. “Ерөнхийлөгчийн сонгуулийн наана Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлаарх ард нийтийн санал асуулга болно. Санал асуулгыг ирэх зургадугаар сарын 27- нд явуулахаар товлосон” гэж О.Текебаев мэдэгдсэн байна. Уг санал асуулгын дүнгээр Кыргыз Парламентын бүгд най рамдах улс болж, Ерөн хийл өгчийн бүрэг эрх хумигдахыг үгүйсгэхгүй байна. Харин Кыргызэд Парламентын сон – гууль Ерөнхийлөгчийн сонгууль тай нэг өдөр, аравдугаар сарын 10-нд болж магадгүй.

     Кыргыз улсын түр Засгийн газар улс орондоо сонгууль явуулах баталгаа болгож 10 сая долларын тусламж үзүүлэхийг НҮБ-аас хүсчээ. Харин олон улсын байгууллагын тө лөө- лөгчид баталгаа гар гаж өгөхгүй, Кыргызэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж болох юм хэмээн хариулсан байна. Дашрамд дурдахад, К.Бакиев Кыргызийн Ерөнхий лөгчөөс огцорсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай Оросын мэдээллийн НОВОСТИ агентлаг уламжиллаа. Тэрбээр Роза Отум баевын тэргүүлсэн түр Зас гийн газрыг хүлээн зөвшөө рөх гүй байхыг дэл хийн улс орнуудад хан даж уриалсан байна. “Намайг Ерөнхийлөгчөөс татгалзуу лах хүчин байхгүй” гэж К.Бакиев мэдэгджээ. Тэр бээр Казахстанаас Белоруссын нийслэл Минскт ирээд буй юм.

Б.БУЯНЦОГ

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.