Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кунгфу баавгай

Саваа модоор кунфугийн үзүүлбэр үзүүлж байгаа Азийн баавгайн бичлэг хуурамч биш байх магадлалтай гэнэ. Гурван минутын энэ бичлэгийг Канадын Алекс Грехэм гэгч хүн Японы Хирошима хотын “Asa zoo” амьтны хүрээлэнд хийжээ.

Хоёр жилийн өмнө иймэрхүү бичлэг цацагдаж байсан агаад уг бичлэгт “тоглосон” Клауде дуудлагатай баавгай энэ удаа ч солигдсонгүй. Гэхдээ саваа эргүүлж байгаа нь урьдынх шиг хурдан биш байгаа аж. А.Грехэмийн youtube.com сайтад саяхан оруулсан бичлэг удалгүй хит болж, хүмүүс сая гаруй удаа сонирхжээ. Бичлэгийг жинхэнэ гэдэгт эргэлзээ байгаа ч хоёр жилийн өмнө хийсэн бичлэгтэй харьцуулахад одоогийнх хамаагүй үнэмшилтэй байгаа юм. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд баавгайн “авьяасыг” урамшуулж, таван тохой хэрийн саваа бэлдэж өгчээ.

АНУ-ын Колорадо мужийн их сургуулийн профессор, амьтан судлаач Марк Бикофф “Саваатай харьцаж байгаа нь ердийн амьтдын боломжоос хэтэрсэн мэт харагдаж байгаа ч хамар дээрээ бөмбөг тогтоодог далайн хав, хошуугаараа зураг зурдаг заантай харьцуулахад болохгүй юм алга. Гэхдээ сургахад маш их хугацаа орсон гэж бодож байна. Аливаа амьтан өөрөө оролдлогоороо ийм юм сурна гэхэд итгэхэд бэрх” гэжээ. Эх нь ойролцоох ойд алагдаж, өнчирсөн Клауде батбаруушийг амьтны хүрээлэнд найман жилийн өмнө авчирчээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.