Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Криштиану Роналду шинэ төмөр хүлгээ сонирхуулав

Испанийн хөлбөмбөгийн дээд лиг болох Ла лига эхлэх гэж буй энэ үед Португалын шигшээ болон Испанийн эзэн хааны “Реал” клубийн довтлогч Криштиану Роналду гэмтлийн улмаас лигийн эхний тоглолтод оролцохгүй. Тэгвэл Роналду өөрийн шинэ төмөр хүлгээ гайхуулжээ. Дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчин залуу Евро 2016-д санасандаа хүрснийхээ дараа өөртөө бэлэг болгож, “Bugatti Veyron” маркийн автомашин худалдаж авчээ.

Энэ тансаг зэрэглэлийн төмөр хүлэг 1.7 сая еврогийн үнэтэй. Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан шинэ хүлгээ сонирхуулсан юм.

Зөвхөн Роналдуд зориулж, тусгай үзүүлэлттэй болсон уг автомашин 60 км цагийн хурд авахын тулд 2.4 секунд зарцуулдаг бол 100 км цагт 5 секундэд л хурдлах юм. Харин хамгийн дээд хурд нь 255 км цаг.

 Сонирхуулахад, Роналду Еврод түрүүлсэн баяраа Ибиза аралд тэмдэглэсэн. Харин өнгөрсөн долоо хоногт багтайгаа эргэн нэгдэж, бэлтгэлдээ гарсан ч нээлтийн тоглолтод оролцох боломжгүй аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 thoughts on “Криштиану Роналду шинэ төмөр хүлгээ сонирхуулав