Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Криштиану Роналду шинэ найз бүсгүйтэй болжээ

Португалын шигшээ болон Испанийн “Реал Мадрид”-ын довтлогч К.Роналду шинэ найз бүсгүйтэй болжээ. Түүний найз бүсгүйг Жоржина Родригес гэдэг. Тэрбээр Испанийн модель бүсгүй бөгөөд нэрт хөлбөмбөгчнөөс 11 дүү. Энэ жил 21 нас хүрсэн Родригесийг Роналду Мадрид хотод болсон Dolce & Gabbana-гийн үдэшлэгт анх харж, танилцсан байна. Тэрбээр анх бүжигчин байсан ч англи хэлээ сайжруулах үүднээс Лондонд ажиллах болж, тэндээ загвар өмсөж эхэлсэн байна. Тэд олны өмнө цөөнгүй удаа хамт харагдсан гэнэ. Тодруулбал, Парист “Disneyland” паркт хамтдаа явж харагдсан төдийгүй хамтдаа урлагийн тоглолт үзсэн аж.

Түүнчлэн Родригес “Бернабеу” цэнгэлдэхээс салахаа байсан бололтой. Аравдугаар сарын сүүлээр л найз залуугийнхаа тоглолтыг үзэхээр хөлбөмбөгөөс салахаа байсан бол хамгийн сүүлд аваргуудын лигийн хүрээнд хийсэн тоглолтыг нь үзсэний дараа Роналдутай үерхэж байгаа гэх яриа улам баттай болсон юм.

Тэдний хооронд дотно харилцаа үүсээд удаагүй гэж хүмүүс таамаглаж буй. Роналду өнгөрсөн наймдугаар сард Инстаграм од Кассандре Дэвистэй болзож буй гэх яриа газар авсан. Сарын дараа Испанийн мисс, Мисс Юниверс тэмцээний шигшээд үлдсэн Десир Кордеротой болзож буй гэж хүмүүс хардсан удаатай. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Криштиану Роналду шинэ найз бүсгүйтэй болжээ