Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Криштиану Роналдугийн төмөр хүлэг

Португалын шигшээ болон Испанийн “Реал Мадрид” багийн лидер Криштиану Роналду өнгөрсөн бямба гаригт Ла лигийн хүрээнд өрсөлдөгч “Реал Бетис”-ийг 6:1-ээр сөхрүүлснийхээ дараа буюу ням гаригийн өглөө өөрийн инстаграм хуудсандаа Ламборжини Авентадор автомашиныхаа зургийг тавьжээ. Тэрбээр “Bom dia” буюу өглөөний мэнд хэмээн пост бичсэн байна.

Түүний төмөр хүлэг 552 морины хүчтэй бөгөөд 260 мянган еврогийн үнэтэй юм байна. 6.5 л аварга мотортой энэ хүлэг нь 2011 оны хоёрдугаар сард үйлдвэрлэгдсэн аж.

Сонирхуулахад, Роналду тэргүүтэй эзэн хааны баг дөрөв дараалсан тэнцээгээ өндөрлөж, өрсөлдөгчөө бут ниргэсэн билээ. Энэ тоглолтод Ичо хоёр гоол оруулсан бол Рафэль Варен, Карим Бензема, Марсело болон Роналду нар гоолдсон юм. Ингэснээр Реал баг нэг хотын Атлетикогоос гоолын зөрүүгээр илүү гарч, лигээ тэргүүлж эхэллээ. Энэ жил 31 настай довтлогч шинэ улирлын 7 тоглолтод дөрвөн гоол оруулаад байгаа юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.