Коста-Рика улс анхны эмэгтэй ерөнхийлөгчөө сонголоо. Үндэсний хөдөлгөөн намын тэргүүн Лаура Чинчилла 48 хувийн саналаар тэргүүлсэн байна. Лаура Чинчилла нь Коста-Рикагийн Улсын Их Сургууль, Жожртауны их сургуулийг улс төрч мэргэжлээр тус тус дүүргэжээ. Тэрбээр одоогийн Ерөнхийлөгчийн ардчиллыг хөгжүүлж улс орныхоо хөгжилд түлхүү анхаархаа мэдэгджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялахдаа тэрбээр “Коста-Рика миний ур чадварт итгэж намайг сонгосон явдал нь миний хувьд болон эмэгтэй хүний хувьд маш том бахархал юм” гэжээ.







0 Сэтгэгдэл