Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Коронавирусийн халдвар илрэх магадлал өндөр хороодыг нэрлэв

Нийслэлийн онцгой комиссын Орон зайн дүн шинжилгээний багийн тооцооллоор нийслэлийн дараах хороодод коронавирусийн халдвар илрэх магадлал өндөр гэсэн дүн гарчээ.

Үүнд:

– Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо,

– Сүхбаатар дүүргийн 11, 16, 18 дугаар хороо, 

– Баянзүрх дүүргийн 26, 25, 19 дүгээр хороо, 

– Баянгол дүүргийн 2, 3, 6, 8, 10, 12, 14, 17, 24, 25 дугаар хороо, 

– Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 11, 18, 19, 20 дугаар хороо, 

– Сонгинохайрхан дүүргийн 6, 29, 31, 40 дүгээр хороодод халдвар илрэх магадлал өндөр байна. 

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байгаа бөгөөд 13:25 цагийн байдлаар 32,363 өрхийг шинжилгээнд хамруулсан байна. Мөн бусад дүүрэгт тандалтын явуулын баг шинжилгээ авч байна гэж нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цахим хуудсаараа мэдээллээ.

1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.