Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Компютер сүйтгэх дөрвөн шалтгаан







     Орчин үед компютерын хэрэглээ ихсэн бидний өдөр тутмын амьдралыг хялбарчилж байна. Түүнчлэн хүүхэд болгоны хүсэл мөрөөдөл болсон компютер тоглоом ба PC хэрхэн гамтай ашиглах юуг анхаарах талаар зөвлөгөө өгье.

 Хэт халалт

Ихэнх тохиолдолд таны компютер хэт халснаас эвдрэл  гардаг байна. Зарим компютер үйлдвэрдэгчид хэт халалтаас сэргийлэх тал дээр анхаарал төдийлөн тавиагүй байдгаас иймэрхүү эвдрэл цөөнгүй гардаг нь судалгаагаар нотлоджээ. Таньд л гэж зөвлөхөд компютерыг наранд байлгах, хивсэн дээр тавих, орон дээрээ тавих ба өрөөний температурыг байнга шалган арчилж байх нь зүйтэй болой.  

 

 

Тоос шороо

Тоостой орчинд байлгахаас сэргийлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Агаарт тоос бужигнаснаас компютерын нүх сүвээр орж хатуу дискний эргэлтэнд нөлөөлж, хөргөөгч сэнсэнд орооцолдон хөргөлтийг удаашруулснаар процессор хэт халж шатах тохиолдол их гардаг байна. Тиймээс урт удаан наслуулж, гамтай ашиглая гэвэл цэвэрхэн байлгах нь байна.

 

 

 

Тог шилжүүлэгч ашиглаагүйгээс

Танай байрны цахилгаанчин юм засаж байгаад тог таслаад эргүүлээд залгахад хэлбэлзэл гарч компютерыг шатаах тохиолдол нэлээд гардаг. Тиймээс байнга тог шилжүүлэгч ашиглаж байх нь зүйтэй юм байна.

 

 

 

 

Байнга асаалттай орхих

Үнэхээр л та цахилгаан станцийн хувьцаа эзэмшигч биш бол байгалаа бодоод ч тэр, санхүүгээ бодоод ч тэр ашиглаагүй үедээ унтрааж байсан нь дээр. Ядаад өдрийн талхны мөнгө ч хэмнэж болох шүү дээ. Эх дэлхий ногоон байгалаа хаярлан хамгаалцгаая!

   

 

 

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.