Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Компьютер ч бас гараа угаадаг

Та гараа угаадаг уу? За тоглосон юм. Мэдээж л тийм байлгүй дээ. Харин таны компьютер яадаг вэ? Тэр гараа угаадаг уу? Арай түүний товчлууруудын завсар тоос шороо, хогоор дүүрчихсэн байгаа юм биш биз.

Магадгүй танд утгагүй сонсогдож болох ч, компьютерийн гарыг ч бас угааж байх хэрэгтэй. Огт угаалгүй хэрэглэдэг гарны товчлууруудын завсраар тоос орж, дохио дамжуулах бичил схемийг бохирдуулснаар тухайн товчлуур ажиллахаа болих аюулд хүргэдэг байна. Мөн ариун цэвэр талаасаа ч тэр энэ нь мэдээж таагүй зүйл, тэгээд ч гадны хүн ороод ирэхэд тоосондоо дарагдсан гартай, нэг л их цэвэрхэн компьютертээ хүн байвал цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа гэж хэлэхэд тун ч хэцүү болох байх даа. Компьютерээ огт ашигладаггүй, үзүүлэн маягаар хадгалдаг юм байна гэж ойлгож ч мэдэх юм шүү. Гэтэл компьютерийн гарыг угаахад маш хялбархан.

Танд юу хэрэгтэй гэхээр хавтгай, нарийхан үзүүртэй төмөр, бага зэргийн воктой ус, цэвэрхэн алчуур л хэрэгтэй. Яаж угаах вэ гэхлээр нарийн төмрөөрөө товчлууруудыг захаас нь эхлэн нэг нэгээр нь зөөлөн хөшиж сугалж авна. Авсан товчлуураа воктой усанд хийсээр бүх товчлуурыг авч дуусмагц, цэвэрхэн алчуураараа гаран дээрх тоосыг арчиж, цэвэрлэх хэрэгтэй. Үүнийхээ дараагаар воктой усанд байгаа товчлууруудаа нэг нэгээр нь арч. Арчиж, цэвэрлэсэн товчлуураа хуурай алчууран дээр тавь. Бүх товчлууруудыг цэвэрлэж дуусмагц, бүгдийг нь алчууран дээрээ дэлгэж тавиад хатаа. Хатсаных нь дараа компьютерийнхээ гаранд буцаагаад зөв байранд нь хий.

Анхааруулахад товчлуураа зөв харуулж хийж байгаа эсэхээ маш их анхаарч, хаана ямар товчлуур байдгийг цээжилсэн байвал зохино. Цээжилж амжаагүй бол салгахаасаа өмнө гарныхаа зургийг аваарай. Дараа нь зургаа харж байгаад угсрахад хялбар байх болно.

ЗА, ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.