Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Компаниуд олон улсын биржээс хөрөнгө босгоход суралцана

Уул уурхайн ашиглалтын 1067 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 30 хувь нь одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үлдсэн нь хөрөнгийн асуудлаас болж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй гэдэг. Гэвч нөгөө талаас уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонир холтой хүмүүс цөөнгүй байдаг аж. Энэхүү уулзварыг холбох “Уул уурхайн төслийг санхүүжүүлэх үндсэн зарчим” уулзалтыг ирэх сарын 3-нд зохион байгуулах гэж байна.

Уг уулзалтаар ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын компаниудад шаардагдах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын менежмент хийх болон олон улсын хөрөнгийн биржээс хөрөнгө татан төвлөрүүлэх зэрэг асуудлыг хамран ярилцах аж.

Үүнтэй холбогдуулж геологи, уул уурхайн төслийн уралдаан зарлаж буй бөгөөд шалгарсан 10 төслийг хөрөнгө оруулагчтай холбох уулзалтыг зохион байгуулах гэнэ. Энэхүү уулзалтыг Ашигт малтмалын газар “Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банк тай хамт ран зохион байгуулж байгаа ба одоо гоор 28 компани төслөө ирүүлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.