Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ковид “тарааж” жүжиглэдэг төртэй болов уу

Төрийн ордны урд өнөөдөр зарим улстөрч өлсөж, иргэд түүнийг дэмжиж, төв талбайд цугларч байна. Өглөө эхэлсэн өлгөлөн, суултыг тараах ажиллагаа өдөр өрнүүлж, үдээс хойш цагдаагийнхан Сүхбаатарын талбайг хамгаалалтад авлаа. Орой 17.00 цагийн хэрд “Төрийн ордонд ковид илэрсэн” хэмээх шуум тарааж, дараа нь “Үгүй төв талбай дээр ирсэн хүн ковидтой нь батлагдсан иргэний ойрын хавьтал байжээ” хэмээн эргэж буцлаа. Ямартай ч цагдаагийнхан ковидтэй нь батлагдсан иргэний нэгдүгээр хавьтагч жагсаал цуглаанд оролцсон, тухайн иргэнийг ХӨСҮТ-ийнхөн авч явсан гэдгийг хэлэв. Тиймээс иргэдийг төв талбайгаас нэг хэсэгтээ гаргалгүй хорьж, асуумж авч, халууныг нь үзсэн байна. Улмаар цагдаагийнхан төв талбай руу иргэдийг нэвтрүүлэхгүй, буцаахыг оролдож, тэдний хооронд үл ойлголцол маргаан үүслээ. Сүүлийн өдрүүүдэд төрд ажиллаж буй эрхмүүд асуудал бүрийг коронавирустэй холбож, иргэдийг айлгаж,сүр үзүүлэх болсон. Энэ утгаараа иргэд “Ковид “тарааж” жүжиглэдэг, нийгмийн сэтгэл зүйг айдаст автуулдаг төртэй боллоо” хэмээн бухимдаж байна.

25
БурууБуруу
17
Савж уналааСавж уналаа
7
ХарамсалтайХарамсалтай
5
Зөв, гоёЗөв, гоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
Хөөрхөн юмХөөрхөн юм
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

Leave a Reply to Irgen Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 thoughts on “Ковид “тарааж” жүжиглэдэг төртэй болов уу

  • Avatar Anonymous says:

    Угаасаа нэг намын дарангуйлал тогтоод эхэлчихсэн. Одоо үг хэлэх үзэл бодлоо хаана ч хэн ч илэрхийлэх эрхгүй болсон. Зөвхөн МАНын хошногыг сайн хөхсөн нь дэвшинэ

  • Avatar Anonymous says:

    ilersen tohiodoliin oiriin humuus ybj bno shuudee. uneheer zobiurgui ybj bgaad ene humuusd haldaaval utgaa aldana shuudee oor ontsogoos haraad uzee.

  • Avatar Anonymous says:

    Jinhene huvisgal hiij chadah zaluuchuud ene badlig chimeegui ajiglaad suuj bgashu. Sayni irgenii niigmiin sergelt urgeljleed yvah bolno. Ard tumnee teneg gj bodsoni hereggui. Uls turd yu bolood bgag sain anzaarch bh ystoigoo oilgotsgoosonshuu bid nar.

  • Avatar Anonymous says:

    Kovid hunii nudend haragdaad ehelsen uu

  • Avatar Anonymous says:

    Ковид чинь МАН-ын өмч болоод удаж байна ш дээ. Сонгууль болгоноор ашиглана. Одоо жагсаал цуглаанд ашиглана. Одоо УИХ-ын чуулган гэж яг хойд солонгос шиг юм болсон байгаа биз дэн. Урьд нь олон үзэл үг хэлээ уралдуулан хуралддаг байсан бол одоо бурууг нь буруу гэх нэг ч хүнгүй. Саяны огцордог хурал дээр бөөн бялдууч нар. Ширүүхэн үнэн үг хэлэх нэг ч хүнгүй байлаа гэж

  • Avatar irgen says:

    iim teneg turiin albaniihan boli tehuu masktai zaitai bga humuus yu gej korono haldah we dee suhiin talbai deer eswel unseltseed bga yumuu eswel zolgolt yawagdaad bgan muu biitgii iim teneg bgaachee

  • Avatar иргэн says:

    Хүрэлсүх ОТгоос болж огцорсон юм байна л даа ОТг буцааж авах л хэрэгтэй энэ цагдаа хүчнийхэн одоо болимоор юм ард түмэн нэгдэж жагсаал зохион байгуулах эрхтэй

  • Avatar Anonymous says:

    Ковидийг одоо ямарч шинжилгээгүй зайнаас хараад мэдэрдэг сайн үзмэртэй болжээ Хүрэлсүх.Карантин тогтоож иргэдээ айдастай орчинд байлгах нь хэнд ашигтай вэ.Хүрэлсүх ОТ гэрээнээс улбаалж тэмцэл дээд цэгтэй хүрч мөргөлдөөн үүсэж магадгүйг мэдээлэлд ойролцоо мэдээд нэр төрөө сэвтүүлэхгүй энхийн цагаан тагтаан дүрд хувилсаныг туулж өнгөрүүлсэн он жилүүд минь хэлээд бна даа.Танидаг санаа гүйцэтгэх ажил шүү дээр энэ бүхэн.

  • Avatar АРД says:

    УДАХГҮЙ СҮХБААТАРЫН ТАЛБАЙ КОВИДТОЙ УЧИР ЖАГСАХЫГ ХОРИГЛОНО ГЭЖ МЭДХЭНЭ. ӨМНӨХ ЗАСГЫН ГАЗАР ОЮУ ТОЛГОЙН ТӨСЛИЙГ ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ ГЭДГЭЭ ХАРУУЛСАН ТЭДНИЙ ДАРААХ ЗГ БҮРДЭХГҮЙ БАЙСААР МӨН ОЮУ ТОЛГОЙН ТӨСЛИЙГ ЗОГСООХ ТАЛААР ХАРИУ ӨГӨХГҮЙ ГҮРИЙСЭЭР 1-Р САРЫН 31-ИЙГ ДУУСГАХ НЬ ДАМЖИГГҮЙ БОЛЛОО ТЭГЭЭД Ч РИО ТИНТОГИЙН ЭСРЭГ АРД ТҮМНИЙХЭЭ ДУУ ХООЛОЙГ ХААХЫГ ТЭД ЗОРЬЖ БАЙГАА НЬ ЭНЭ ТАЛБАЙ ДЭЭРХИ ҮЙЛ ЯВДАЛ ХАРУУЛЛАА ТЭД УИХ-ЫН ГИШҮҮДЭЭРЭЭ ДАМЖУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ҮНЭНИЙГ ХЭЛСНИЙ ТӨЛӨӨ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА БИЛЭЭ

  • Avatar Anonymous says:

    Коронизмд шилжлээ

  • Avatar Irgen says:

    Jinhene utgaaraa kommunizm