Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ковидтой нь батлагдсан иргэний ойрын хавьтал Баянзүрх захаар үйлчлүүлжээ

Ковидтой нь батлагдсан иргэний ойрын хавьтлын хүн халдвар авснаа мэдэлгүй өнөөдөр Баянзүрх дүүргийн хүнсний захаар үйлчлүүлжээ. Тиймээс Баянзүрхийн хүнсний захыг орой тусгаарлаж, худалдагч нараас түргэвчилсэн шинжилгээ авч эхлээд байна. Түүнчлэн тухайн иргэн дээрх захтай ойр байрлалтай Сансарын И-Март худалдааны төвөөр ч оржээ. Тиймээс И-Март дэлгүүрийг  тусгаарлаж, ажилтнуудаас ковидын шинжилгээ авсан аж.  Улмаар худалдаачдын шинжилгээний хариу сөрөг гарсан ч тэднийг гэрийн хорионд байлгаж, 14 хоног тандалт судалгаа хийнэ гэж эх сурвалж мэдээллээ. Мөн тухайн иргэний байрыг тусгаарлав. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.