Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ким Чен Уны аминд халдахыг санаархаж байна уу

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийн отгон хүү Ким Чен Ун төрийн чухал албанд томилогдон, улс төрд орсон билээ. Зураг нь ч сонинд нийтлэгддэггүй энэ нууцлаг эрхмийг тойрсон хэл ам сүүлийн үед газар авлаа. Өвөөтэйгээ адилхан болох гэж нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэсэн гэгдэж шуугиан дэгдээсэн түүний амь насанд халдах оролдлого гарсан гэж хэвлэлүүдэд бичиж байна.

Албан бус эх сурвалжаар бол ирээдүйн Ерөнхийлөгч болох магадлал тун өндөр байгаа Ким Чен Уныг замаасаа зайлуулахыг түүний ах хамгийн ихээр хүсэж буй гэнэ. Түүний ах Ким Чон Нам эцэгтэйгээ ам зөрж, умард Солонгосыг орхин Хятадад суурьшиж Бангкок, Хятадыг дамнасан том бизнестэй аж.

Умард Солонгосын хэвлэлүүдэд энэ талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй ч Хятад, Японы хэд хэдэн хэвлэл Ким Чон Нам дүүгийнхээ амь насанд халдахаар зэхэж байна гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Тэрбээр Сталины түүхийг давтаж байна хэмээн эцгийгээ шүүмжилсэн бөгөөд БНАСАУ-д ардчилсан, шударга удирдагч хэрэгтэй гэж онцолжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.