Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

КИМ ЧЕН ИРИЙГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЭВ

 БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чен Ирийг оршуулах ёслол өчигдөр боллоо. Энэ сарын 17-нд зүрхний шигдээсээр таалал төгссөн Ким Чен Ирийн цогцсыг Кумсусаны цогцолборт хадгалж байсан билээ. Оршуулах ёслол товлосон хугацаанаасаа дөрвөн цагийн хойно эхэлсэн тухай “РИА Новости” дамжуулав. Ким Чен Ирийн цогцсыг хийсэн авсыг ач сан машин Пхеньяны гудамжаар явж, Ким Ир Сений нэрэмжит тал байд хүрсэн аж. Тэнд Умард Солонгосын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, арми, иргэдийн тө- лөөлөгчид удирдагчтай салах ёс хийжээ. Ким Чен Ирийг оршуулах ёслолыг БНАСАУ-ын төв телевизээр үзүүлж, “Нодон синмун” сонин нэгдүгээр нүүртээ энэ талаар нийтлэл бичсэн байна. Мөн Пхеньянд болсон гашуудлын цуглаанд нийт 100 гаруй хүн оролцсон аж. Тэд БНАСАУ-ын дараагийн удирдагч хэмээгдэж буй Ким Чен Унд үнэнч байхаа илэрхийлэн хүндтгэл үзүүлсэн тухай “Интерфакс” уламжиллаа.

Умард солонгосчууд энэ өдөр гурван минутын турш тэргүүнээ гудайлган эмгэнэл илэрхийлжээ. БНСУ-ын хэвлэлүүдэд бичсэнээр Ким Чен Ирийн цогцсыг зан даншуулан, Кумсусаны ордонд хад галах бөгөөд түүний шарилын дэргэд машин, хуягласан галт тэрэгнийх нь вагон, хувцас, бичгийн ширээг нь тавих гэнэ. Москвагийн биотехнологийн тө- вийн мэргэжилтэн Владислав Ко зель цев тэргүүтэй хүмүүс Ким Чен Ирийн шарилыг занданшуулахаар БНАСАУ-д ирсэн байна. Агуу удирдагчийг оршуулах ёслолд гадаадын зочид, төлөө- лөгчдийг урихгүй гэдгээ Умард Солонгосын эрх баригчид өмнө нь мэдэгдсэн билээ. Гэхдээ БНСУ-ын Ерөнхийлөгч агсан Ким Дэ Жүний гэргий тэргүүтэй хү мүүс удирдагчтай салах ёс хий хээр ирсэн аж. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны дарга, Зэсвсэгт хүчний ерөнхий командлагч Ким Чен Ун тэдэнд талархал илэрхийлсэн ч тэднийг тусгайлан хүлээн авч уулзсангүй. Харин Умард Солонгосын эрх баригчдын урьсан илбэчин Тэн ко Хикита оршуулах ёслолд ирээгүй аж. Гүнж Тэнко хэмээн алдаршсан Японы илбэчин “Болж буй үйл явдлын талаар эргэцүүлсэний эцэст ёслолд орол цохгүй байхаар шийдсэн” гэжээ. 1998, 2000 онд БНАСАУ-д шоугаа зохиож, удирдагч агсны хүндэтгэлийн зоог, баяр ёслолд олон удаа уригдаж байсан Тэнко Хикита Ким Чен Ирийн гэр бүлийнхний дотно найз байсан аж. Түүнчлэн Ким Чен Ирийн хүү Ким Чен Нам, Ким Чен Чол нар оршуулах ёслолд ирсэнгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.