Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ким Бээжинд ирсэн гэв

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир тусгай галт тэргээр Хятадад хүрэлцэн ирсэн гэсэн мэдээллийг Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг цацлаа..

      Гадаадад тун цөөн айлчлал хийдэг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир тусгай галт тэргээр Хятадад хүрэлцэн ирсэн гэсэн мэдээллийг Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг цацлаа. Түүний хөлөглөсөн гэх галт тэрэг Хятадын хилийн Даньдун хотод ирэх үед буудлын ойролцоох замуудыг хааж, 200 орчим цагдаа хамгаалалтад гарсан байна. Тэрбээр Далянь хотоор дайран Бээжинд очих бололтой. Гэхдээ эдгээр мэдээлэл албан ёсоор нотлогдоогүй гэж Сөүл мэдэгджээ.

    Хойд Солонгосын удирдагч Хятадад айлчлал хийхээр ирсэн нь үнэн бол хоёр талын яриа хэлэлцээрийн гол сэдэв Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай байх болно гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Пхеньян зургаан талт хэлэлцээрийн ширээний ард суухаас татгалзсаар байгаа. Тус улсын худалдааны хамгийн том түнш болохын хувьд энэ асуудал дээр Хятадын нөлөө асар их байдаг. Гэвч хилийн маргаантай бүсэд Өмнөд Солонгосын байлдааны онгоц живснээр хэлэлцээг сэргээхэд саад болж мэдэхээр нөхцөл үүсээд байгаа. Өнгөрсөн жил мөнгөний шинэтгэл хийх оролдлого нь бүтэлгүйтэж, ханш уналт дээд цэгтээ хүрсэн учир удирдагч Ким эдийн засгийн тусламж гуйхаар Бээжинг зорьсон гэсэн таамаглал ч байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.