Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Киану Ривз, Чарльз Терон нар “жигтэй”




Хоёр ч удаа хамтран ажиллаж байсан Киану Ривз, Чарльз Терон нар дотносох болсон тухай Daily Mail мэдээлжээ. Энэ сарын 4-нд Бэверли Хиллзийн нэгэн зоогийн газарт хооллож, гарахдаа тэврэлдэн, үнсэлцэж байсан хос папарацциудын хараанаас мултрахын тулд тэр даруй “хэргийн газраас” зугтаасан байна.


Хайртай бүсгүйгээ хэвлийд нь байгаа хүүхдийн хамт алдаж, ойр дотнын ганцхан хүн болох эгч нь хорт хавдраар өөд болсон зэрэг хэд хэдэн золгүй үйл явдал өнгөрсөн хугацаанд Кианугийн амьдралд тохиолдсон. Түүнээс хойш сэтгэлээр унаж, гадаад орчноос өөрийгөө тусгаарлан, улмаар ажлаасаа хөндийрч, архи хэтрүүлэн хэрэглэх болсон тэрбээр шар сонины хуудсыг “чимэх” болсон юм. Энэ хүнд үед түүнтэй хамт байж, тусалж дэмжиж байсан хүн бол Чарльз Терон. Түүний ачаар Киану Ривз саяхнаас ажилдаа эргэн орсон байна.

 

 

Дашрамд дурдахад, тэрбээр гэр бүлтэй болохыг хүсэж байгаагаа нэг бус удаа илэрхийлж байжээ. Харин Чарльз Терон хамтран амьдраад есөн жил болсон Стюарт Таусетаас өнгөрсөн жил салсан юм.


 

 

П.УЧРАЛ

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.