Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Катынийн хэргийн баримтыг хүлээлгэн өгчээ

Катыний ойд польш офицерүүдийг бөөнөөр нь хороосон хэрэгт холбогдох мөрдөн байцаалтын 67 хавтаст хэргийн баримтыг Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Польшийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Бронислав Коморовскид хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн Катыний хэрэгт холбогдох баримтуудыг цаашид ч илгээнэ гэдгээ Оросын төрийн тэргүүн мэдэгдсэн байна. Дэлхийн II дайны үеэр Катынь ойд Зөвлөлтийн нууц цагдаагийнхан Польшийн 22 мянга гаруй офицер болон энгийн иргэнийг хилс хэргээр бөөнөөр нь хороосон хэрэг Орос-Польшийн харилцааг хөндийрүүлсэн асуудлыг нэг байсан юм. Ялалтын баярын 65 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Москва хотноо ирсэн Коморовски энэ хэрэгт холбогдох баримтыг хүлээлгэн өгсөн Дмитрий Медведевт талархаж байгаагаа илэрхийлэн “Катыний хэргийн үнэн мөнийг тогтоох шалгалт удаан үргэлжилсэн. Олон жилийн өмнөх хэргийн үнэн мөнийг тогтоох нь хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг болно” гэж Коморовски мэдэгджээ.
Польшийн Ерөнхийлөгч агсан Лех Качиньски дэлхийн II дайны үеэр Оросын Катыний ойд Польшийн офицерүүдийг буудан хороосныг хүмүүнлэг ёсны эсрэг үйлдсэн хэрэг гэж үздэг байсан бөгөөд, тэнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийг ариун үүргээ хэмээн польшууд үздэг учир Оросын Смоленкс мужийг Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайгаас гадна Польшийн өндөр албаны төлөөлөгчид зорьж яваад нисэх онгоцны ослоор амь үрэгдсэний дараа Катыний хэрэг дэлхийн улс, орнуудын анхааралд өртсөн юм.
Өнгөрсөн сарын 10-нд Оросын Смоленкс мужид Польшийн Ерөнхийлөгчийн нисэх онгоц осолдоход онгоцонд байсан 96 хүн бүгд амь үрэгдсэн эмгэнэлт хэрэг гарсан билээ. Нисэх онгоцны ослын шалгааныг тогтоох шалгалтын урьдчилсан дүнгээр нисэгчийн буруугаас осол гарсан гэж үзэж байгаа ч цаг агаар муу байхад нисэх онгоц газардах оролдлого хийсэн шалтгаан тодорхойгүй байгаа аж. “Бид ослын шалтгааныг тогтоох үүрэгтэй. Шалгалтын дүнг олон нийтэд танилцуулна” гэж Оросын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.
С.Отгонбаяр "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.