Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“КАМЕРТОН”-ЧУУД дахин “төрнө”

 “Камертон” хамтлагийнхан “Камертон-2” нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ. Хамтлагийн ахлагч Д.Болдтой өчигдөр 16.30 цагт холбогдож уг төслийн талаар тодрууллаа.

-“Камертон-2” төсөл ямар зорилготой вэ?

-“Камертон” хамтлагийн дуулах ур чадвар, онцлогийг хадгалсан, залуусыг байлдан дагуулах, дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол орныг төлөөлөх, удаан хугацаанд мэргэжлийн түвшинд оршиж чадах шинэ цагийн хөвгүүдийн хамтлаг байгуулах зорилгоор “B production” болон “Боловсрол” телевиз хамтран “Камертон-2” төсөл хэрэгжүүлж, реалити шоу хийхээр болсон. Уг төсөл зургаан сарын хуга цаанд таван шаттай үргэлжлэх бөгөөд бүртгэл өнөөдөр (өчигдөр) эхэлж, ирэх сарын 20-нд дуусна. Ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл сонгон шалгаруулалт болж, “Камертон” хамтлаг байгуулагдсан зургадугаар сарын 24-нд гала тоглолт хийх юм.

-Хамтлагт орох хүсэлтэй залууст ямар шалгуур тавьж байгаа вэ?

-15-25 насны залууст ма най реалити шоу нээлттэй. Хамтлаг амжилтад хүрэхэд авьяасаас гадна туйлбартай байдал, урлагийн төлөө гэсэн чин сэтгэл хэрэгтэй. Реалити шоунд оролцохоос илүү амжилтад хүрье гэсэн зорилготой залуус байгаасай гэж хүсэж байна.

-Шоуны ялагчдад “Камертон” хамтлаг нэрээ өгөх хэрэг үү?

-Реалити шоунаас шалгарсан дөрвөн залууг хамтлаг болгон “Камертон” хамтлаг албан ёсоор өөрийнхөө нэрийг уламжлуулан өгнө.

-Реалити шоуны шүүгч нь хэн байх вэ?

-Д.Ган-Эрдэнэ, Г.Мэнд-Амар, Б.Эрдэнэбат бид дөрөв шүүнэ.

-“Камертон”-ы залгамжлагчдыг ямар боломж хүлээж байгаа бол?

-Монголын томоохон гурван компани тус бүр 50 сая төгрөгөөр ивээн тэтгэж, “Камертон 2” хамтлагтай нэг жилийн гэрээ байгуулна. Мөн “B production” болон “Боловсрол” телевиз таван жилийн хугацаанд “Камертон-2” хамтлагийн ерөнхий продюсерээр ажиллаж, цомог, клип гаргахад тусалж дэмжих юм. Имиж бүрдүүлэлт, дуу зохиох, бичүүлэх ажлыг нь “B production” хариуцна.

Х.УЯНГА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.