Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

КАМЕРТОН ХАМТЛАГААР СОНИН ЮУТАЙ

Д.БОЛД: АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН ШИНЭ ОНОО УГТАЦГААЯ

Төрийн шагналт дуучин Д.Болдыг “Супермен” гэж өргөмжилье. Хийж буй ажилдаа чин сэтгэлээ зориулбал ямар амжилтад хүрдгийг тэрбээр харуулсан. Залуу үеийнхэн ч түүнийг дуурайдаг. Сайныг дагавал сарны гэрэлд хүрэх нь дамжиггүй. “Би үнэхээр завгүй явна. Шинэ жилийн урилга олон ирж байна. Бас хөдөө орон нутаг руу явна. Миний хийж буй ажил олны нүдэнд ил байдаг болохоор ийм тийм гэж дурдах нь илүүц биз. Шинэ шинэ уран бүтээлтэй, ажлын амжилттай бүгдээрээ шинэ оноо угтацгаая. Танай сонины бүх уншигчид шинэ жилийн мэнд хүргэе”

Л.ГАН-ЭРДЭНЭ: БИ ГУРВАН ЖИЛД 100 ГАРУЙ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛСОН

Дуучин Ганаа 100 гаруй мэргэжилтэй болоод гурван жил гаруй болж байна. “NTV” телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан тэрбээр энэ ажлынхаа амтанд оржээ. “Маш сонирхолтой ажил. Гурван жил гаруйн хугацаанд хэчнээн ч олон ажил, мэргэжилтэй болов. Мэргэжил бүхэн өөрийн гэсэн онцлогтой, үнэхээр гайхамшигтай. Түр завсарласан ч бид хамтарч сайхан уран бүтээл хийх сэтгэл нэгтэй явдаг. Танай хамт олонд болон “өнөөдөр” сониныг уншдаг бүх хүнд шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн мэндчилгээ хүргэлээ.

Г.МЭНД-АМАР: ХАГАС ЖИЛ ОРЧИМ ҮЗЭГЧИДТЭЙГЭЭ ХАМТ БАЙХ БОЛНО

Хамтлагаасаа насаараа хамгийн бага нь Мээдээ. Урд ургасан чихнээс, хойно ургасан эвэр урт гэгчээр тэрбээр уурхайн “СИ ТИ ЭР” компанийн захирлын ажлаа хийгээд тун завгүй. Өрхийн тэргүүн болсон Мээдээ үрийн зулай үнэрлэх хугацаагаа гэр бүлийн нууц гээд илчилсэнгүй. Харин хамтлагийнхаа хийж буй ажлыг бидэнд дэлгэсэн юм. “Камертон”-ынхон зав багатай ч “Боловсрол” телевизтэй хамтарч шоу нэвтрүүлэг хийх гэж байгаа аж. Ирэх долоо хоногт нэвтрүүлгийнх нь реклам цацагдах аж. “Өнөөдөр” сонины хамт олон сак шүү. Та нартаа ажлын амжилт хүсье” Мэдэгээс.

Б.ЭРДЭНЭБАТ: МИНИЙ БАЗ ТӨРИЙН СОЁРХОЛ ХҮРТСЭНД ИХ БАЯРЛАСАН

Эба, Болд хоёр баз гэдгийг бүгд мэднэ. Уран нугараач охиныг эргүүлсээр нэг л өдөр ээж болгосон Эба хамтлагийнхныгаа гайхшруулж орхижээ. Учир нь нялх үрийг нь харсан камертончууд “Эбагийн жижигрүүлсэн хувилбар, яаж ийм адилхан төрдөг байна аа” хэмээн уулга алдсан гэдэг. Эба газар тариалангийн салбарт хүч үзэн Сэлэнгэ аймгийн нутгаар явж, тариаланч нартайгаа уулзаад завгүй яваагаа дуулгав. Зогсоо зайгүй дуугарах түүний утас руу ажил хэргийн холбоотой хүмүүсээс гадна шинэ жилийн захиалга, гуйлга тасрахгүй ирэх аж. “Манай хамтлагийн ахлагч, миний баз Төрийн шагнал хүртсэнд би үнэхээр их баярласан. Бид дор бүрнээ ажил, амьдралаа хөөгөөд завгүй байгаа ч уран бүтээл хийе л гэвэл хэзээд нэгдэх сэтгэлтэй хүмүүс. Сайхан баярлаарай”.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.