АНУ-ын Калифорни мужид Рихтерийн шаталбараар 6,5 баллын хүчтэй газар хөдөлжээ. Үүний улмаас эргийн районы 25 мянган оршин суугч цахилгаангүй болж, хий алдагдсанаас өөр ноцтой эвдрэл сүйрэл болсон тухай мэдээ алга байна. Түлхэлтийн төв Ферндейл хотоос хойд зүгт 35 км зайтай газарт Номхон далайд 16 км-ын гүнд байсан тухай АНУ-ын геологийн алба мэдээлжээ. Дараа дараагийн түлхэлт 4,5 баллаас хэтрээгүй байна. Газар дорх түлхэлтийн улмаас цунами үүсэх аюул нүүрлээгүй тухай эрх баригчид мэдээлжээ.







0 Сэтгэгдэл