Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

КАИРЫН МУЗЕЙГЭЭС АЛДАГДСАН ҮЗМЭРҮҮДИЙН ЗАРИМЫГ НЬ ОЛЖЭЭ

 Египетэд болсон үймээний үеэр Каирын музейг гэмт этгээдүүд тоносон юм. Тус улсын Эртний үнэт зүйлийг хамгаалах сайд Захи Хаввасын мэдэгдсэнээр түүх, соёлын дурсгал болсон 18 үзмэр алдагдсан байна. Хулгайлагдсан эд зүйлийн заримыг олсон тухай АР агентлаг мэдээллээ. Юйя гийн удмынхны зарцын дүрс бүхий модон сийлбэр, Тутанхоман фараоны охин тэнгэрийн алтадсан баримал, цох хорхойн дүрстэй сахиус зэргийг Тахририйн талбайгаас холгүй газраас олсон байна. Мөн алдагдсан зүйлсийн дотроос хамгийн үнэтэй нь болох Эхнатон фараоны баримлыг 16 настай хүү олж, музейд авчирсан аж. Нэгдүгээр сарын 29-ний шөнө тус музей рүү дайран орсон этгээдүүд алт, мөнгөн эдлэлүүдийг хулгайлаад зогсохгүй, үзмэрүү дийг нь эвдэж сүйтгэсэн юм. Эртний Египетийн иргэншил, соёлыг харуулсан 120 мянга гаруй үзмэр Каирын музейд хадгалагдаж байсан аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.