Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Казахстаны үймээний үеэр 15 хүн амиа алдав

Казахстаны Жанаозен хотод болсон үймээний талаар сурвалжлахаар очсон Оросын сэтгүүлчдийг саатуулжээ. Сэтг үүлчид тус хотод тогтоосон хөл хориог зөрчсөн тул тэднийг саатуулсан хэмээн хууль сахиулагчид энэ талаар мэдэгдсэн байна. “Коммерсант” “Известия” сонин, Lenta.ru цахим хуудасны сэтгүүлчдийн бичиг баримтыг шалгасны дараа сулласан хэмээн “РИА Новости” мэдээлэв. Үүний зэрэгцээ тус хотод болсон үймээний үеэр амиа алдсан хүний тоо 15-д хүрсэн тухай Казахстаны ерөнхий прокурор Нурдаулет Суиндиков мэдэгджээ.

Жанаозен хотод болсон үймээний талаар хууль хяналтын байгууллагынхан шалгаж байх зуур Актау хотод эсэргүүцлийн цуглаан боллоо. Тус улсын Мангистау мужийн Актау хотод орших “Каражанбасмунай” газрын тосны компанийн 50-70 ажилчин эсэргүүцлээ илэрхийлэн мужийн захиргааны байрны дэргэд цугласан аж. “Одоогийн байдлаар ямар нэгэн үймээн гараагүй. Ажилчдын цугласан талбайд цагдаагийнхан, тусгай ажилтнууд ирсэн” хэмээн эх сурвалжид өгүүлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.