Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЙЕМЕНИЙ ХЭТ ДАВРАГСАД ГАДААДЫН ИРГЭД РҮҮ ДАЙРАВ

Йемень улсын нийслэл Сана-д Австрийн хөрөнгө оруулалттай OMV концерний төв байр руу гэмт этгээдүүд дайран орж үймээн дэгдээлээ. Компанийн харуул хамгаалалтын албаныхан тэдэн рүү гал нээсний улмаас буудалцаан болж уг байгууллагын дарга амиа алджээ. Ирсэн дуудлагын дагуу очиж ажилласан цагдаагийнхан байшинг бүсэлж, гэмт этгээдүүдийг баривчилсан байна

Мөн энэ өдөр Их Британийн дипломат төлөөлөгчийн амь насанд халдах оролдлого гарчээ. Сана-д суугаа Элчин сайдын орлогчийн сууж явсан машин руу буудсаны улмаас гурван хүн гэмтэл авсан тухай “Аль-Араб” телевизийн суваг мэдээллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Их Британийн Элчин сайдын гэрийн ойролцоо амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн удаатай. Нэг бус удаа гарч байсан террорист халдлагын улмаас дипломат төлөөлөгчийн газрууд түр хугацаагаар хаагдахад хүрээд байсан.

Саяхан лалын хэт даврагсад томоохон хэмжээний алан хядах ажиллагаа Европт зохион байгуулахаар төлөвлөж байгаад баригдсан билээ. Үүнтэй холбогдуулан АНУ, Япон, Хятад улс иргэдээ Европ руу явахгүй байхыг анхааруулж, Их Британи, Францын Засаг захиргаа харуул хамгаалалтаа чангатган, хүн их цугладаг газруудаар нэмэлт хүч гарган ажиллаж байгаа. Осама бин Ладеныг удаа дараа хаацайлсан хэмээгддэг Йемень “Аль-Кайда”-гийн түшиц газар болж, алан хядагчдыг орогнуулдаг гэж сэжиглэгдээд удаж байна. Есдүгээр сарын 11-ний түүхийг Европт давтаж чадаагүй террористууд “хаяагаа хадран”, өөрсдийнх нь газар нутаг дээр байгаа гадаадуудыг оролдож эхлэв бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.