Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Их 20” хямралын талаар хэлэлцлээ

Дэлхийн улс орнууд санхүү, эдийн засгийн хямралаас таамаглаж байснаас хурдан гарч байгааг “Их 20”-ийн Сангийн сайдууд тэмдэглэлээ. Гэвч шийдэгдээгүй асуудал олон байгааг мөн анхааруулсныг “BBC News” мэдээлэв.

БНСУ-д уулзах үеэрээ “Их 20”-ийн гишүүн орнуудын Сангийн яам болон Төвбанкны төлөөлөгчид томоохон орнууд төсвийн алдагдалдаа яаралтай анхаарах хэрэгтэйг онцолсон байна. Энэ сарын 26-27-нд Канадын Торонтод болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл болон зохион байгуулагдаж буй уг уулзалтын үр дүнд гарсан баримт бичигт “Санхүүгийн системд бий болсон саяхны хүнд нөхцөл бидэнд тулгамдсан асуудал олон байгааг сануулсан хийгээд олон улсын хамтын ажиллагаа туйлын чухал гэдгийг харууллаа” гэж тэмдэглэжээ.

Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахын тулд сан бүрдүүлэх санаа БНСУ-д болсон уулзалтын үеэр цухалзсан боловч дэлхийн нэгдсэн банкны татварын талаар ямар нэгэн дорвитой шийдэлд хүрч чадаагүй байна. Дэлхийн хэмжээнд банкуудаас нэгдсэн татвар авах санааг АНУ болон Европын холбоо санаачилсан боловч зарим хөгжингүй орон, Канад, Австрали эсэргүүцэж байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.