Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Их замын эхэнд” уралдааны ялагчид тодорлоо

Оюутолгойн ордыг нээснээс эхлэн, өнөөдрийг хүртэл ямар бүтээн байгуулалт өрнөж байгааг гэрчлэх зургуудыг үзэгчдийн саналаар шалгаруулж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн “Их замын эхэнд” гэрэл зургийн үзэсгэлэн Гэрэл зураг, мэдээлэл сурталчилгааны үндэсний төв, www.inet.mn гэрэл зургийн нэгдсэн цахим хуудастай хамтран зохион байгуулсан юм. Уралдаан мэргэжлийн болон сонирхогчдын хүрээнд болсон бөгөөд нийт 220 бүтээл ирснээс 108-ийг тус үзэсгэлэнд дэлгэжээ.
Оролцогчдоос мэргэжлийн гэрэл зурагчдаас чөлөөт гэрэл зурагчин П.Баттулга тэргүүлж, “Ардчилал” сонины фото сурвалжлагч Ш.Отгонжаргал, “Гамма” агентлагийн Б.Рэнцэн, “Монцамэ” агентлагийн С.Батсүх нар удаалжээ. Харин сонирхогчдоос С.Мөнхжаргал түрүүллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.